×

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн цахим хуудсаар зочилж буй эрхэм танд баярлалаа. “Улс орны хөгжил хүний хөгжлөөс шууд хамаардаг. Хувь хүнээ хөгжүүлнэ гэвэл чанартай боловсрол хэрэгтэй ” гэсэн энгийн философиос сургууль байгуулах ажлаа эхлүүлж, сайхан сэтгэлт Монгол, Япон олон хүний дэмжлэгтэйгээр 2000 онд байгуулсан Шинэ Монгол Ахлах сургууль маань үйл ажиллагаагаа амжилттай явуулж, тасралтгүй хөгжсөнөөр өнөөдрийн Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн бүрэлдэхүүн сургууль, цэцэрлэг (ЕБШМС, ШМТК, ШМТДС, БМЦ) болон бусад харъя нэгжүүд маань нээгдсэн юм.

    Сайхан сэтгэл, саруул ухаан, эрүүл чийрэг бие бялдартай, дэлхийд үнэлэгдэх монгол иргэдийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд системтэй, бодлоготойгоор, өөрийн гэсэн онцлог хөтөлбөрүүдээр чанартай сургаж хөгжүүлэх, өв тэгш хүмүүжүүлж төлөвшүүлэх зорилготой “Бяцхан монгол” цэцэрлэг, “Шинэ Монгол” сургууль (ЕБШМС), Шинэ Монгол Технологийн коллеж (ШМТК), Шинэ Монгол Технологийн дээд сургууль (ШМТДС)-ийг нэгтгэн зангидаж ажилладаг манай эрдмийн хүрээлэнгийн хамт олны тухай албан ёсны, дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энэ хуудсаар байнга зочилж байгаарай.

77775599
Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Хавдар Судлалын Үндэсний төвийн Баруун урд талд, Миний hypermarket-ийн Хойд талд
contact@shinemongol.edu.mn