×

ХИС-ийн харъяа БИЛИГ ДЭЭД СУРГУУЛЬ

   Билиг дээд сургууль 2000 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эрхэм хариуцлагатай үүргийг чанартай сайн гүйцэтгэсээр ирлээ.

   Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр 2005, 2012 онуудад 2 удаа магадлан итгэлжлэгдсэн. Багшлах боловсон хүчний бүрэлдэхүүний 25 хувь эрдмийн зэрэг цолтой. 2010 оноос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харъяа болон сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлж, сургалтын чанар стандартыг улам бүр сайжруулах тал дээр хамтран ажиллаж байна. Эрхзүйн салбарын сургалтын чанарыг сайжруулж, суралцагчийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэднийг судалгааны ажил, төсөлд татан оролцуулахаар сургалтын хөтөлбөртөө тусгасан.

   Манай хамт олон сургалтын шинэ техник технологийг нэвтрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, оюутанд хүргэх үйлчилгээг зөв чанартай болгох, эрдэм судлалын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, мэргэжилтэн багш нараа эрдэмжүүлэн чадваржуулах, гадаад харилцааг хөгжүүлэх зорилтуудыг тавин ажиллаж, зохих ажлуудыг жилээс жилд ахиц дэвшилтэйгээр хийж гүйцэтгэж байна.

   Билиг дээд сургууль өнгөрсөн хугацаанд нийт 1200 гаруй боловсон хүчин бэлдэн гаргаснаас төр хувийн хэвшилд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтанд тодорхой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж байна.

Бакалаврын өдрийн сургалт (4 жил)

  • Эрх зүй
  • Олон улсын эрх зүй
  • Олон улсын эдийн засаг
  • Олон улсын харилцаа
  • Аялал жуулчлал-гадаад хэл
  • Монгол - Англи хэлний багш
  • Англи хэлний багш
  • Орос хэлний багш
  • Монгол судлал

Бакалаврын оройн сургалт (2.5 жил)

  • Эрх зүй

Магистрын зэргийн сургалт (1.5 - 2 жил)

  • Эрх зүй
  • Гадаад хэл, шинжлэл

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

2011 оны 4-р сарын 22-ны өдөр Буриад улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичиг солилцсноор:

  • Багш солилцох хөтөлбөр
  • Багшийн заах арга зүйн сургалт

2014 оны 4-р сарын 3-ны өдөр Австрийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Венийн мэргэжлийн дээд сургуультай хамтран ажиллах санамж бичиг солилцсноор дараах сургалтын орчинг бүрдүүлээд байна.

  • Оюутан солилцох хөтөлбөр
  • Оюутан дадлагажуулах
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-7/4
manage@biliginst.edu.mn