×

·Манай сургуулийн эрхэм үнэт зүйл бол сурагчид бөгөөд тэдний сурч боловсрох хэрэгцээг хангахын тулд сурах орчныг бүрдүүлэн хувь хүний авьяас чадвар, хүч чадлыг хөгжүүлэх замаар ажиллаж байна. Гадаад болон монгол сурагч нар мөн тэдний гэр бүл Бритиш сургуулийн соёл болон хамт олны дотно уур амьсгалыг бүрдүүлж байдаг.

Дэлхийн 30,000 орчим сургуульд хэрэгждэг Их Британийн үндэсний сургалтын системийг бид хэрэгжүүлдэг. Уг сургалтын систем нь хурдацтай өөрчлөгдөж, даяаршиж буй дэлхийн хөдөлгөөнт нийгэмд сурагч нарыг бэлтгэн хөтөлдөг. Их Британийн системийн дагуу манай сургуулийн ангиуд бүлэг болон шатлалд хуваагддаг бөгөөд үе шатлалтайгаар сурагч бүрд мэдлэг олгон тэдний ертөнцийг хөгжүүлэхэд туслахаар эрмэлзэн ажиллаж байна.

Khan-Uul District, 4th Khoroo, Naadamchdiin Road 50 Ulaanbaatar, Mongolia
general@britishschool.edu.mn