×

Сургалтын онцлог, давуу тал

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалт

  • Англи хэл, солонгос хэлийг гүнзгийрүүлэн монгол, гадаад багш зааж  TOFEL, TOPIK-д бэлтгэнэ.
  • 1-5-р анид англи хэлнийг олон улсын Грейсийд хөтөлбөрөөр сургана.
  • Ахлах сургуулиа төгсөөд БНСУ-ын их дээд сургуульд тэтгэлгээр суралцана. 
  • Ахлах ангийн сурагчид сурагч солилцоогоор БНСУ-д суралцана.
  • 2 жил тутамд багш сурагчид БНСУ-д туршлага судлах алсын харааны аялал хийнэ.

Байгалийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн сургалт

  • Байгалийн ухааны хичээлд сонирхолтой сурагчдыг дугуйлангаар гүнзгийрүүлэн тусгайлан сургана.
  • Бүх талын боловсрол олгох 5 талт сургалтаар дамжуулан оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, эрүүл бие бялдар, өөрийгөө удирдах, бусадтай харилцах чадваруудыг эзэмшиж бүх талаа хөгжүүлсэн иргэн төлөвшүүлнэ.
  • Ном унших үйлийг дадал зуршил болгосон
  • Биеийн тамирын заал болон талбайтай.

Дугуйлан, секцийн  гүнзгийрүүлсэн сургалт

  • Урлагаар дамжуулан авьяасыг нээж, мэдрэмжийг өсгөн  сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ.          
  • Лего робот, бүжиг, төгөлдөр хуур, гитар, морин хуур, уран зураг, усанд сэлэлт, таеквандогийн дугуйлан секц хичээллэнэ.
  • Зуны кемп болон байгаль дахь сургалт явуулах байртай бөгөөд улирал бүр сургалт явуулна
  • Эрүүл аюулгүй байдлын шаардлага хангасан хоол хүнсээр үйлчилнэ. 
Сонгино Хайрхан дүүрэг, 21-р хороолол, Нийгмийн даатгалын хэлтсийн урд
bfschoolmn@gmail.com