×

ТАНИЛЦУУЛГА :

Хувийн цэцэрлэгүүд дотроос хамгийн богино хугацаанд үйл ажиллагаагаараа танигдан олон зуун хүүхдийн хүсэл мөрөөдлийн ордон болж чадсан Эко ордон маань Монголд анх удаа Дэлхийн шилдэг цэцэрлэг, сургуулиуд дээр хэрэгждэг хөтөлбөрүүдийг яг тэр орчинд амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Энэ жил Солонгос улсад болсон Олон улсын боловсролын үзэсгэлэнд амжилттай оролцсон. Мөн гадаад харилцаагаа улам өргөжүүлж боловсон хүчнээ чадваржуулсаар байна.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ :

  • Багийн ажиллагаа, бие биенээ хүндэтгэх, хүлээж сурах, халуун дулааныг мэдрэх гээд хүүхдүүдтэйгээ хамт Puzzle эвлүүлдэг.

                     

  • Бид Байгаль дэлхийгээ хайрлан энэрдэг, өөрийн гараар амжилтыг бий болгож тарихаас эхлээд усалж, ундаалж, торддог тийм ухаан бий болгохыг зорьдог.

                      

  • Дэлхийн шилдэг хөтөлбөр Bricks 4 kizd- ийн сургалт мөн энэхүү танхимд хичээллэнэ.

                      

  • Эко ордон- Таны хүүхдийн хөгжлийн хамгийн чухал жилүүдийг үр дүнтэй болгож таны хүүхдийг төгс хүмүүжүүлнэ.

                     

  • Дэлхийн олон орны үлгэрүүд, танин мэдэхүй, шинжлэх ухаан, таван мэдрэхүй, урлаг соёл гээд Эко ордны номын сангийн номнууд ангиудаар аялж Хүүхдүүд маань:
    1. Номтой нөхөрлөж
    2. Номыг хайрлаж
    3. Номын баатруудыг бүтээж
    4. Номоо хамгаалж
    5. Номын гайхамшигаар хамтдаа аялана.

                   

  • Бид хүүхдийн бие махбодийн хөгжил, тэнцвэр, хөдөлгөөний эвсэл, хурд, овсгоотой байдлыг хөгжүүлэхийг маш чухал гэж үздэг.

                                  

  • Хүүхдийн хүлээн авах буюу сонсох чадварыг өөрийгөө илэрхийлэх буюу ярих чадварын хамт нэгэн зэрэг хооронд нь уялдуулж хөгжүүлэх нь чухал гэж үздэг.
  • Эко ордонд хүүхдүүд нэг хичээлийн өрөөнөөс нөгөө өрөө рүү шилжин анхаарлаа тухайн хийж буй зүйлдээ төвлөрүүлэхийг багаас нь заадаг.

                      

  • Энэ жил Эко ордонд маань 14 сараас 36 сар хүртэлх хүүхдүүдэд зориулсан дэлхийн шилдэг эрчимжсэн тоглоом дээр суурилсан хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ.
501 Time square, Khan-Uul District Ulaanbaatar, Mongolia
ecokindergarten@gmail.com