×

Барилга тенологийн коллеж сургалтын бодлого зохицуулалтын алба, санхүү эдийн засгийн алба, аж ахуй үйлчилгээ хангамжийн алба, барилгын тэнхим, технологийн тэнхим, ерөнхий эрдмийн тэнхим гэсэн удирдлагын бүтэцтэй, дэрэгдээ Норовлин лицэй сургууль, Энхжин жаалууд цэцэрлэг, Мандал оюу бөхийн сургалттай нийт багш, ажилтан, ажилчид, оюутан, сурачидтай, суралцагчид хичээллэх 2 байр, 14 дадлагийн газар, лабиротортой, гаруй фондтой номын сан, соел, урлагийн ганхим, цайны газартай хувийн хэвшлийн хамгийн том коллежийн нэг боллоо.

Тус сургуулийн 2 мэргэжил 4 багш, ажилтантай богино хугацааны сургалтаар эхэлж байсан үйл ажиллагаа 100 гаруй багш, ажилтан, 1500 гаруй оюутан суралцагчидтай бакалаврын 3, техникчийн 6, анхан шатны 12 мэргэжлийн сургалттай коллеж болон өргөжихийн зэрэгцээ 21 мэргэжлээр мэргэжил олгох богино хугацааны сургалт явуулж байна.

Бид ажил мэргэжилгүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд иргэний авьяас сонирхол, өнөөгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, боловсролын үндсэн зарчимд нийцүүлэн сургалтаа явуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогч эздийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хос мэргэжил бүхий хөрвөх чадвартай мэргэжилтэй ажилтанг 2-37 жил ажилласан туршлагатай багшлах боловсон хүчин, сургалтын тохилог орчин, материаллаг баазын хангамжиндаа тулгуурлан бэлтгэж байна.

Манай сургууль 20 гаруй жилийн хугацаанд Монгол улсын болон гадаад орнуудын хөдөлмөрийн зах зээл дээр 20000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэснээс мэргэжилийн ур чадварын уралдаанд амжилт үзүүлэн нэр алдраа цуурайтуулсан, бие дааж хөдөлмөр эрхлэн өөрийн бизнесээ амжилттай эрхэлж, мэргэжлийн зэрэг, ур чадвараа ахиулан салбартаа тэргүүлж, алдар суугаа мандуулсан олон төгсөгчид бий. Манай төгсөгчдийн 85% нь ажил эрхэлж байна.

ҮНДСЭН СУРГАЛТ

Дээд боловсрол: Бакалавр /4жил/
Техникийн дунд боловсрол /1,5жил/
Мэргэжлийн анхан шатны боловсрол /2,5 жилийн хугацаатай суралцаж мэргэжлийн боловсролын үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсөнө/
Мэргэжлийн сургалт /1жил/

 

МАНАЙ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ:

Хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай
Сургалтын тохилог, таатай орчин
Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий багш
Гадаад багштай мэргэжлийн сургалт
Мэргэжлээрээ шатлан суралцах боломжтой
Гадаадын болон үндэсний хэмжээний олон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. Япон, Солонгос, ОХУ, Тайвань БНХАУ-д дэвшин суралцах боломжтой.

Жич: Мэргэлийн боловсрол олгож байгаа бүх мэргэжлүүдээр 30-45 хоногийн богино хугацааны сургалт явуулж ажлын байраар хангана. Төгсөгчдөд чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгоно.

 

БАРИЛГА, ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ НЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ДАРААХ МЭРГЭЖИЛҮҮДЭЭР ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.

 

Бакалавр /4жил/  Бакалаврын дипломтой төгсөнө.

  1. Барилгын инженер
  2. Цахилгаан хангамжын инженер
  3. Хүнсний инженерчилэл

Техникийн дунд боловсрол /1,5-3жил суралцаж техникчийн дипломтой төгсөнө.

  1. Иргэний барилгын техникч
  2. Сантехникийн техникч
  3. Зам барилгын материалын лаборант
  4. Цахилгааны техникч
  5. Үс заслын технологич
  6. Гоо заслын технологич
  7. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний техник технологич

Мэрэгжил эзэмшүүлэх богино хугацааны сургалт /1-10 сар суралцаж
мэргэжлийн үэмлэхтэй төгсөнө
/

  1. Барилгын засал чимэглэл
  2. Барилгын цахилгаанчин
  3. Барилгын мужаан
  4. Үсчин
  5. Гоо засалч
  6. Талх нарийн боов, үйлдвэрлэлийн технологийн ажилтан
  7. Худалдааны газрын үндсэн ажилтан/ худалдагч/
  8. Авто зам, гүүр барилгын ажилтан/замчин/
  9. Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
  10. Хүлэмжийн аж ахуйн фермер
  11. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын туслах багш
  12. Төмөр замын замчин

Мэргэжлийн анхан шатны боловсрол  /2,5 жил суралцаж мэргэжлийн боловсролын үнэмлэх бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсөнө/

  1. Барилгын засал чимэглэлчин
  2. Барилгын мужаан
  3. Барилгын сантехникч
  4. Барилгын цахилгаанчин
  5. Барилгын өрөг угсрагч
  6. Гагнуурчин
  7. Талх нарийн боов, үйлдвэрлэлийн технологийн ажилтан/
  8. Тогооч
  9. Үсчин
  10. Гоо засалч
  11. Өгөгдлийн сангийн оператор.
99025854
Улаанбаатар, БЗД, 2-р хороо БТК
abuka_must@yahoo.com