×

1. МОНГОЛДОО ТЭРГҮҮЛЭХ СУРГАЛТЫН ОРЧИНТОЙ

  • Цэцэрлэг, бага, дунд сургууль, ахлах сургууль болон Хүүхэд хөгжүүлэх төвүүдтэй
  • Усан бассейн, спорт заал, фитнесс бүхий спорт сургалтын цогцолбортой
  • Урлаг театр, номын сан, зоогийн газартай
  • Ухаалаг самбар, таблет, хэрэглэгдэхүүн бүхий ухаалаг сургалтын орчинтой
  • Байгалийн ухааны хичээл бүрээр сургалт судалгааны иж бүрэн лабораториудтай
  • Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх Unimat, Metall Iine, Wine wood, 4D frame, Art-ийн иж бүрэн лабораториудтай
  • Эцэг эх, сурагч, багш, удирдлага бүгд холбогдсон цахим системтэй  /Сурагчид цахим картаараа төрөл бүрийн үйлчилгээ авна/
  • Нэг анги 18-20 сурагчтай тул анги танхимууд нэг ээлжээр хичээллэнэ.

1. ХОС ХЭЛ, ХОС ХӨТӨЛБӨР

  • I-III ангид Монгол хэлээ төгс эзэмшүүлэх, сурах арга барил, зөв дадал хэвшилтэй Монгол хүн болон төлөвшүүлэхэд чиглэнэ.
  • IV ангиас Англи хэл, VI ангиас Япон хэлний хөтөлбөр хэрэгжинэ. Дунд ангиас Математик, байгалийн ухааны хичээлүүд Англи хэл дээр явагдана.
  • Бага анги буюу I-V ангид үндэсний сургалтын цөм хөтөлбөр, VI ангиас эхлэн Кэмбриджийн олон улсын хөтөлбөр (IGCSE, AS,А) хослон хэрэгжүүлэхээр зорьж байна.
  • Төгсөгчдийг олон улсын болон үндэсний бүрэн дунд боловсролын хос гэрчилгээтэй төгсөхөд бэлтгэнэ. Гадаадын их, дээд сургуульд элсэх, тэтгэлгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх Карьерийн төв ажиллана.
  • Үндсэн хөтөлбөрийг дэмжсэн “Хүн байхын учир”, “Бизнес судлал” дэд хөтөлбөрүүд хэрэгжинэ.

2. ШИЛДЭГ БАГШ НАРЫН БАГТАЙ

  • Бага, дунд, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулж 2012-2016 онд үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн шилдэг багш нарын багтай
  • Кэмбриджийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг мэргэшсэн багш нарын багтай
  • Багш нар нь мэргэжлийн зэрэгтэй, дүүрэг, нийслэл, улсын хэмжээний мэргэжлийн болон ур чадварын аварга, судалгааны ажил хийж буй магистрант, докторантууд,

 

4. ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР, ОРЧИНТОЙ

  • Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, урлаг, спортын авьяасыг нээн хөгжүүлэх 4 чиглэлээр 50 гаруй төрлийн сонгон, дугуйлан, секц болон сайн дурын клубууд хичээллэнэ.
  • Хичээлийн дараа 17 цаг хүртэл Хүүхэд хөгжүүлэх сургалтуудад хамрагдах боломжтой
  • Хүүхэд бүр өглөөний цайтай
  • Жил бүр сурагчдын зорилго, мөрөөдөл, ахиц амжилтад үндэслэсэн тэтгэлэгт хөтөлбөр ба үнэлгээний системтэй
  • Жил бүр STUDY TOUR, дадлагажих сургалт, хөдөлмөр зуслан зохион байгуулна

 

Монгол улс, Улаанбаатар хот, БЗД, 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд, “EDU CAMPUS” цогцолбор
info@global.edu.mn