×

Жэт Англи хэлний сургууль нь 1995 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Англи хэлний сургалтын үйл ажиллагааг тасралтгүй эрхлэн явуулж байгаа сургалтын төвүүдийн нэг билээ. Энэ цаг хугацааны туршид бид сургалтын үйл ажиллагааны гол түлхүүр амжилт болох орчин үеийн боловсролын технологийн стандартуудыг шингээсэн Англи хэлний сургалтын хөтөлбөрүүдийг оюутнууддаа санал болгохын зэрэгцээ шинэ шинэ сургалтын бүтээгдэхүүн, тохилог анги танхим, тоног төхөөрөмжийг бий болгосоор ирлээ.

Манай өндөр чадвартай багш нар хамгийн сүүлийн үеийн сурах бичиг, хөтөлбөр ялангуяа сургалтын шинэ загвар ONLINE хэлбэрийг түлхүү ашиглаж сургалтын ажиллагаагаа явуулж, эелдэг найрсаг захиргааны ажилтанууд оюутан танд шаардлагатай бүх л асуудалд гүн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

 

Сургалтын ямар ч орчинд, ангид болно ангийн гаднах ажиллагаанд ч тэр бид оюутнуудтайгаа нөхөрсөг байж зорилго нэгтэй баг болон ажилладаг билээ. Бид оюутнууддаа үр бүтээлтэй өндөр түвшний хэлний боловсрол болон нөхөрсөг уур амьсгалыг өгч чаддагаараа бахархаж, оюутнууд маань ч нэгэн гэр бүл шиг анхаарал халамж, сургалтын таатай орчин, сургалтын боломжийн үнэ зэрэгт сэтгэл ханамжтай байдаг юм.

Max center 5th floor, Sukhbaatar district, 8th, Ulaanbaatar-211238, Mongolia
info@jet-english.mn