×

Монгол улсын анхны хувийн хэвшлийн дунд сургууль болох "Хобби" бүрэн дунд сургууль нь 1994 онд байгуулагдсан бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд 60 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, 800 орчим сурагчтайгаар 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Англи, монгол хэлээр хос сургалтыг нэгдүгээр ангиас явуулна. Монгол Улсын ЕБС-ийн стандартыг бүрэн хэрэгжүүлэхээс гадна Математик, Түүх, Уран зохиол, Газар зүй, Байгаль шинжлэл, Нийгэм судлал ба Эй Пи хөтөлбөрийн хичээлүүдийг англи хэлээр заадаг. Мөн бага ангидаа IPC /International Primary Cirriculum/, дунд ангидаа IMYC /International Middle Year Cirriculum/, ахлах ангидаа AP /Advanced Placement/ олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Сурагч бүрийг эх оронч, хүнлэг сайхан сэтгэлтэй, нийгэмд аль ч талаар ажиллаж амьдрах чадвартай, англи хэлний гүнзгий мэдлэгтэй, урлагийг биширч ойлгодог, бодит чадвартай, баялаг сэтгэлгээтэй иргэнийг төлөвшүүлэх нь манай хамт олны эрхэм зорилго болно.

Төлбөр: 8 сая 512 мянга, бэлтгэл анги нь 900 мянган төгрөг.
Дунд анги- 9,576,000₮; Ахлах анги- 10,10,8000₮

11323739
Хаяг: Залуучуудын гудамж-25, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар 21, Ш/х-1096, Монгол улс
info@hobby-school.mn