×

Сургалтын үйл ажиллагаа өнөөдөр:

        Тус сургуульд нийт 16 багш ажиллаж байгаагийн 70  хувь нь магистраас дээш зэрэгтэй багш нар ажиллаж байна. Үүнд малын их эмч 5, зоо техникч 1, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн багш 1, газар тариалан агрономич  багш 2, нягтлан бодох бүртгэлийн багш 3, ерөнхий эрдмийн  багш 4 тус тус  ажиллаж байна.

Гурвантамир сургуулийн бүтэц  өнөөдөр

  • “Гурвантамир” дээд сургууль,
  • “Гурвантамир” мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
  • “Гурвантамир” дунд сургууль
  • “Мавет” мал эмнэлэгийг 2016 оноос нээн ажиллуулж байна.

Гурвантамир дээд сургууль нь 1997 онд анх байгуулагдсанаас хойш  Нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн мэргэжлүүдээр 17  удаагийн төгсөлт хийж 1300 гаруй мэргэжилтэн төгсгөж, тэдгээрийн 75 орчим хувь нь төр болон хувийн хэвшил, банк санхүү болон бизнесийн байгууллагад мэргэжлийн дагуу амжилттай ажиллаж байна. ЕБС-ийн 10-р ангийг 800 гаруй сурагч төгссөн. Мөн малын бага эмч-55,  ХАА-н мэргэжилтэй ажилтангаар 500 орчим хүнийгбэлтгэн төгсгөсөн байна. Тус сургууль өнөөдөр  дараах чиглэлээр сургалтаа явуулж байна.

  1. Бакалаврын ангиудад:
  • Нягтлан бодох бүртгэл /өдөр, орой/
  • Бизнесийн удирдлага
  • Банкны эдийн засгийн менежмент
  • Малын их эмч
  1. Дипломын дээд боловсрол олгох ангид:
  • Малын бага эмч
  1. Мэргэжил олгох сургалтын ангиуд /1-3 жил/
  • Жимс, жимсгэнэ аж ахуй эрхлэгч
  • Сүү,сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн ажилтан
  • Малын санитар
  • Фермерийн аж ахуй эрхлэгч
  • Санхүүгийн тооцооны ажилтан
  • Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний ажилтан

Дөрөв. Сургалтын хөтөлбөр:

  1. Бакалаврын хөтөлбөр

2014 онд БСШУЯ-ны сайдын тушаалын дагуу бакалаврын сургалтын хөтөлбөрүүдээ шинэчлэн боловсруулж баталгаажуулан яамны мэдээллийн системд  оруулсан байна.

  1. Дипломын боловсрол олгох хөтөлбөр:

   2012 онд Малын бага эмчийн мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж баталгаажуулсан.

  1. 1 жилийн сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулж, Хөдөлмөрийн яам, Бүсийн арга зүйн төвөөр баталгаажуулж сургалтандаа ашиглаж байна.

Гадаад дотоод харилцаа

купить китайский смартфон в украине

Тус сургууль гадаад, дотоодын олон аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Үүнд:

  • Архангай  аймагт үйл ажиллагаа явуулж байгаа  115 -н аж ахуйн нэгж, байгууллага
  • Архангай аймагт   дахь мал  эмнэлэгийн төв лаборатори
  • Ихтамир суман дахь  Өндөр уулын бүсийн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний  салбар хүрээлэн
  •  ХААИС, мал эмнэлэгийн сургууль
  •  БНХАУ-н. Шилийн гол аймагийн Ажил мэргэжлийн дээд сургууль
  • Буриад улсын ХАА-н дээд сургууль
  •  Аймгийн төвийн сургуулиуд

 

Архангай аймаг, Цэцэрлэг хот, ГУРВАНТАМИР дээд сургууль
contact@gurvantamir.edu.mn