×

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Тэтгэлэгт хөтөлбөр нь хэлний оноотой, гаднаас хандсан оюутан залууст зориулагдсан хөтөлбөр юм. Глобал Удирдагч дээд сургуулийн хамтын ажиллагаатай Тайвань, Өмнөд Солонгос, Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Канадын 160 гаруй их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй, стипендтэй суралцах боломжийг оюутан, залууст олгодог. Тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхсон залуус боловсролын зөвлөгөө, мэдээллийн ажилтнаар дамжуулж сургуулиудтай холбогдон тэтгэлэгийн санал авах, визэнд хандах боломжтой. Глобал Удирдагч дээд сургууль нь 2007 онд байгуулагдсанаас хойш 6 орны 160 гаруй сургуульд 4500 гаруй оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсан.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах үндсэн шаардлага:

  • TOEFL 65, IELTS 5.5, HSK 4, TOPIC 4-р түвшнээс дээш
  • Өмнөх шатны боловсролын дипломын голч 3.0 эсвэл 80 хувиас дээш

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨР ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ СУРГУУЛИУД:

Тайвань:

  • Минг Чуан их сургууль (Бизнесийн удирдлага, Англи хэлний багш, орчуулагч, Хувцасны Дизайн, Олон Улсын харилцаа, Мэдээллийн Технологийн инженер)
  • Провиденс их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Вензао Урсулайн хэлний их сургууль (Англи, Хятад хэлний багш, орчуулагч, Олон улсын харилцаа)
  • Нанхуа их сургууль (Бизнесийн удирдлага, Мэдээлэлийн технологийн инженер)
  • Чао Янг технологийн их сургууль (Барилгын инженер)
  • Үндэсний Донг Хуа их сургууль (Бизнесийн удирдлага, Сэтгэл судлал)
  • Азийн их сургууль (Бизнесийн удирдлага, сувилахуй, эрүүл мэндийн удирдлага)
  • Мей Хо их сургууль (Сувилахуй, Биотехнологи)
  • Кун шан их сургууль (Механик инженер)
  • Чанхуагийн боловсролын их сургууль (Англи, Хятад хэлний багш орчуулагч)
  • Өмнөд Тайваний Шинжлэх Ухаан, Технологийн их сургууль (Олон улсын бизнес, санхүү)
  • Тайваний Үндэсний Боловсролын их сургууль (Боловсролын чиглэлээр)
  • Үндэсний Чунг Хсинг их сургууль (Боловсрол, Инженерчлэл, Бизнесийн удирдлага)
  • Үндэсний Жао Тунг их сургууль (Боловсрол, Инженерчлэл, Бизнесийн удирдлага)
  • Тайпейн Анагаахын их сургууль (Анагаахын бүх мэргэжлээр)
  • Гаошуны Анагаахын их сургууль (Анагаахын бүх мэргэжлээр)

Өмнөд Солонгос:

  • Солбриж Олон Улсын Бизнесийн их сургууль (Бизнесийн удирдлага)
  • Инха их сургууль (Бизнесийн удирдлага, Ложистик менежмент)
  • Самюк Эмэгтэйчүүдийн их сургууль (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Экологи, Нийгмийн ухаан, Хууль, Эдийн засаг, бизнес, Эм зүй, Урлаг)

Америкийн Нэгдсэн Улс:

  • Ай Глобал их сургууль (Бизнесийн удирдлага, Эрүүл мэндийн удирдлага, Мэдээлэл технологийн инженер)
  • Айва Веслиан их сургууль (Биологи, Хүмүүнлэг, Бизнесийн удирдлага, Сэтгэл судлал, Дуу хөгжим, Нийгмийн ухаан)
  • Төв Вашингтоны их сургууль (Урлаг, хүмүүнлэг, Бизнесийн удирдлага, Инженерчлэл)
  • Блайк Хиллс улсын их сургууль (Урлаг, хүмүүнлэг, Бизнесийн Удирдлага, Математик, Нийгмийн ухаан, Байгалийн ухаан)
  • Аппер Айва их сургууль (Бизнесийн удирдлага, Боловсрол, Эрүүл мэнд)
  • Виржиниа Олон улсын их сургууль (Эдийн засаг, Бизнес, Олон Улсын харилцаа, Нийтийн удирдлага, Инженерчлэл)

Австрали:

  • Өмнөд Кюнсландийн их сургууль (Бизнесийн удирдлага)

Канад:

  • Томсон Риберийн их сургууль
  • Александр коллеж

2017-2018 хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт
(Явсан хүүхдийн тоо, мэргэжил)

  Минг Чуан их сургууль Нанхуа их сургууль Тайпейн анагаахын их сургууль Азийн их сургууль Өмнөд Тайваний ШУТИС Үндэсний Чунг Хсинг их сургууль Төв Вашингтоны их сургууль Инха их сургууль
Бакалавр 1-Олон Улсын харилцаа 11-Бизнесийн удирдлага, Мэдээллийн технологи   7-Бизнесийн удирдлага 3-Олон улсын бизнес, Санхүү менежмент 2-Механик инженер, Мэдээллийн технологи    
Магистр   5-Бизнесийн удирдлага 1-Шүдний эмч, Гажиг засал       1-Бизнесийн удирдлага 1-Ложистик менежмент
99011662
Сүхбаатар дүүрэг, 11-р хороо 7-р хороолол Ногоон нуурын гудамж - 51
gluadmission@gmail.com