×

Монголын анхны АЛЬТЕРНАТИВ СУРГУУЛЬ

Альтернатив сургууль гэж юу вэ?

Industrial Revolution буюу аж үйлдвэрийн хувьсгал 1700-д онд эхэлж ҮЙЛДВЭРЛЭЛ гэдэг ухагдахуунтай Дэлхийн дахин танилцан нэг бүтээгдэхүүнийг масс-р үйлдвэрлэдэг байсан нь боловсролын салбарт ч биеллээ олсон.

Боловсрол дах масс үйлдвэрлэлийн жишээг одоог хүртэл харж болно. Нэг хичээлийг нэг аргаар олон сурагчид зэрэг заадаг. Гэвч техник технологи хөгжиж, дэлхий хувьсан өөрчлөгдөхийн хэрээр боловсролын мөн чанарыг ойлгон өөрчлөлт авч ирэх цаг нь хэдийн иржээ.

Боловсрол зөвхөн чиний дотор байгаа цорын ганц хүнийг хөгжүүлж дэлхийд үнэлэгдэх ХҮЧИРХЭГ хүн болгох учиртай.

Програмист болно уу, хуульч болно уу, хэл шинжээч болно уу, чиний л дур. Чи юу ч хийсэн түүнийхээ шилдэг нь байдаг, өөртөө итгэлтэй, эрүүл, хүсэл эрмэлзэлтэй, нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг, шүүмжит сэтгэлгээтэй, санаачлагч байх чадвартай байвал боловсролын үр дүн нь тэр.

Бид Project-Based Learning аргаар сурагчдыг хичээл бүрээ холбон ойлгож, хамтатган амьдралд хэрэгжүүлэх чадвартай иргэн болоход нь бэлтгэхээр Альтернатив хөтөлбөрүүдээ боловсрууллаа.

Томүжингийн амжилтууд

2015 хойш ТОМҮЖИН хүчирхэг хүмүүсийг бэлтгэсээр байна.

  • Монголд анх удаа GAP Year хөтөлбөрийг хэрэгжүүлэгч
  • Төгсөгчид маань одоогоор дэлхийн өнцөг булан бүрт ТОП их дээд сургуулиудад 100% санхүүгийн туслалцаатай суралцаж байна. Тэдний авсан нийт тэтгэлгийн хэмжээ $18 сая доллар.
  • Монголд анхны Дэлхийн топ сургуулиудад бэлдэх ЦОГЦ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж 700 гаруй сурагчдын ирээдүйг бүтээв.
  • Тэдгээр сурагчдын талыг нь цогц програмууддаа ямар нэг санхүүгийн туслалцаатай суралцуулав.
  • Өдгөө 200 гаруй төгсөгчид маань дэлхийн шилдэг их сургуулиудад 100% санхүүгийн туслалцаатай суралцаж байна:

    • Harvard University
    • Brown University
    • University of Chicago
    • Williams College
    • Princeton University
    • Dartmouth College
    • Vanderbilt University
    • Wesleyan University
    • Minerva Schools KGI
    • Haverford College
    • Swarthmore College
    • Franklin & Marshall
    • Rice University
    • Yale NUS
    • Pomona College
    • Bucknell University
    • NYU and many more...
  • 5 жилийн хугацаанд энэхүү олон амжилтуудын үзүүлсний үр дүнд 2020 онд Томүжин МОНГОЛЫН АНХНЫ АЛЬТЕРНАТИВ СУРГУУЛИЙГ нээлээ.

school@tomujin.org