×

ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

  • Сургалтын үйл ажиллагаа нь сургалт + эрдэм шинжилгээ + үйлдвэрлэлийн гурвалсан холбоонд суурилж, нэгдмэл тогтолцоог бүрдүүлснээр бэлтгэн гаргаж буй мэргэжилтнийхээ чанарыг сайжруулах нөхцлийг бүрдүүлж чадсан.
  • Манай сургуулийг төгсөгчдийн ажил эрхлэлт 95-100% бөгөөд төгсөгчдийнхөө 25-30%-ийг “Монос” групп ажлын байраар хангадаг.
  • “А” үнэлгээтэй суралцагчдад “Монос” группын нэрэмжит цалин, тэтгэлэг болон тодорхой шатлалттай сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд үзүүлдэг.
  • Шилдэг элсэгчиддээ сургалтын төлбөрийг 50-100% чөлөөлөх болзолтой.
  • Шилдэг төгсөгчдийг өндөр цалинтай, амьдралын баталгаатай ажлын байраар хангаж, “Монос” группын захиалгаар гадаадад суралцах боломжтой.
  • Улсын хэмжээнд шинэ бүтээлээр бүртгэгдсэн 50 гаруй эм, гоо сайхан, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг бүтээхэд тус сургуулийн эрдэмтэн багш нар, эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд гол үүргийг гүйцэтгэсэн.
  • Сургалтандаа багц цагийн системийг иж бүрэн нэвтрүүлэх замаар багшийн хөдөлмөрийг оновчтой үнэлж, дүгнэх, оюутны суралцах идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх, мэдээллийн системийг боловсронгуй болгох талаар томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Оюутны мэдээллийг UNIFACE 5.0 /Их дээд сургуулийн бүртгэл тооцооны программ/-д оруулан, номын сангийн LiB4U программ, эмзүйн удирдлага, санхүүгийн IRP программ бүрэн нэвтрүүлсэн.
  • Эмийн технологи, удирдлага, зохион байгуулалтын дадлагын түшиц эмийн сан, технологийн лаборатори, англи, орос хэлний хичээлийн лингафоны кабинет-цахим уншлагын танхим шинээр байгуулсан.
  • Багш, ажилтан, оюутны хичээллэх болон чөлөөт цагаа өнгөрөөх спорт заалтай.

 

Бакалаврын элсэлт

Элсэлт авах мэргэжлийн чиглэлүүд

Элсэгчдэд олгох мэргэжлийн цол, боловсролын зэрэг /бакалавр/ Шалгалт (ЕШ) Суралцах хугацаа (жил) ЕШ-ын босго оноо
Эм зүйч Хими, Биологи, Математик аль нэг нь 5 жил



400
Эмийн үйлдвэрийн инженер технологич (3+2) хамтарсан хөтөлбөр Хими, Математик, Физик аль нэг нь 5 жил
Уламжлалт анагаах ухааны их эмч Хими, Биологи, Математик аль нэг нь 6 жил
Сувилагч Хими, Биологи, Математик аль нэг нь 4 жил

 

Эм зүйч:

  • Эмийн зүйлийг эрж хайн, нээн илрүүлж, судлан шинжилж, шинэ эм зохион бүтээдэг “судлаач”,
  • Нийлэгжүүлсэн болон ургамал амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийг эм болгон үйлдвэрлэдэг “үйлдвэрлэгч”
  • Эм бэлдмэлээ зах зээлд гарган эмч, эм зүйч нарт таниулж сурталчилдаг “маркетингийн менежер”
  • Эмийн сан, эмийн үйлдвэр, эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг зохион байгуулж, эрхлэн явуулдаг “удирдагч, менежер”
  • Эмийн зохистой хэрэглээг хүн арддаа төлөвшүүлэн хэрэгжүүлдэг “зөвлөгч эмзүйч” зэрэг хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

 

Эмийн үйлдвэрийн инженер технологич:

  • БНСУ-ын Олон Улсын Их сургууль (IUK)-тай 3+2 жилийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, 2 сургуулийн диплом олгоно. БНСУ-д оюутны дотуур байраар үнэ төлбөргүй хангагдаж суралцахын зэрэгцээ хичээлээс гадуур ажил хийж, сургалтын төлбөрөө олох боломжтой.
  • Төгсөөд “Монос” группийн болон бусад эм, гоо сайхан, хүнсний үйлдвэрт үйлдвэрт ажиллах боломжтой.

 

Уламжлалт анагаах ухааны их эмч:

  • Уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх ур чадварыг эзэмшиж, анагаах ухааны тодорхой чиглэлээр нарийн мэргэших чадвартай их эмч бэлтгэнэ.
  • Судалгаанд суурилсан уламжлалт анагаах ухааны мэдлэг, хэрэглээнд түшиглэн олон улсын зах зээлд ажиллах мэдлэг чадвартай уламжлалт анагаах ухааны их эмч судлаач бэлтгэнэ.

 

Сувилагч:

  • Сувилахуйн шинжлэх ухаан нь сувилахуйн тусламжийг зөв оновчтой үзүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөхөд нь туслах, өвчин үүсэх нөхцөл, эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, эмнэлэг болон гэрийн нөхцөлд асаргаа сувилгаа хийх тодорхой дэс дараалалтай, хоорондоо уялдаа холбоо бүхий тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаанд суралцаж, ажлыг эмх цэгцтэй, нотолгоотой явуулж чаддаг чадварлаг боловсон бэлтгэнэ.
  • Сувилгааны үйл ажиллагааны таван шатлалын тухай ерөнхий ойлголт, сувилгааны үйл ажиллагааны шатлалууд тэдгээрийн уялдаа холбоо, өдөр тутмын практик үйл ажиллагаанд хэрэглэх, мөн сувилгааны үйл ажиллагааны таван шатлалыг практикт хэрэглэж чадсанаар сувилагч болон эмнэлгийн бусад мэргэжилтэнүүд үйлчлүүлэгчийн өмнө тулгарсан аливаа асуудлыг тодорхойлох, асуудлыг шийдэх, шийдвэр гаргах, багаар ажиллах мэдлэг чадвар бүхий сувилахуйн мэргэжилтэн бэлтгэн гаргана.
  • Судалгаанд суурилсан сувилахуйн шинжлэх ухааны хэрэглээнд түшиглэн олон улсын зах зээлд ажиллах мэдлэг ур чадвартай сувилахуйн мэргэжилтэн бэлтгэнэ.
  • Лавлагаат тусламжийн төвүүдэд суралцах хугацаандаа дадлагажиж ажлын байраар хангагдах боломжтой.
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, Сонсоголонгийн зам- гудамж 4/А
university@monos.mn