Сити их сургууль

Элсэлтийн зар

2020-6-07
Сити их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл эхэллээ.

Танилцуулга

Бизнесийн Удирдлагын Сургууль

Барилга архитектур - Дизайны Сургууль

Урлагийн Сургууль

  • Хөгжмийн урлаг /морин хуур/
  • Дуулах урлаг / дуурь, эстрад, уртын дуу/
  • Жүжгийн урлаг

Гоо Сайхны Сургууль

  • Гоо заслын урлаг, технологи
  • Арьс гоо засал
  • Make up артист
  • Үсчин стилист
  • Гоо сайхны бүтээгдэхүүний технологи

Тэтгэлэгт хөтөлбөр

Сити дээд сургуульд элсэн суралцагчид нь сурлагын амжилт болон урлаг, спортод үзүүлсэн гарамгай амжилтаараа дараах тэтгэлэг хүртэх боломжтой. Үүнд:

 

Мөн  сайн суралцаж, олон нийтийн болон сайн дурын ажилд идэвхтэй оролцдог манлайлагч оюутан амьдралын боломж нөхцөл хүндэрсэн тохиолдолд сургуулийн захиргаа,  төрийн болон төрийн бус байгууллагуудын тэтгэмж авах боломжтой.

EMMA тэтгэлэгт хөтөлбөр

     EMMA буюу Erasmus Mundus Mobility with Asia хөтөлбөр нь Европын Холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага болох Европын комиссын Боловсрол, Соёлын газраас удирдан явуулдаг дээд боловсролын солилцооны хөтөлбөрийн нэг хэсэг юм. Эрасмус Мундус хөтөлбөрийн зорилго нь тэтгэлэгт солилцоо, эрдмийн хамтын ажиллагаагаар дамжуулан дээд боловсролын чанарыг сайжруулахад оршино.  Уг хөтөлбөр 3 үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:

  • Хамтарсан хөтөлбөр /Joint programmes/
  • Түншлэл  /Partnerships/
  • Таниулах төсөл /Attractiveness Projects/

EMMA хөтөлбөр нь 2011 онд эхэлсэн бөгөөд Ази болон Европ тивийн түнш улсуудын боловсролын солилцоог санхүүжүүлдэг. 

      EMMA хөтөлбөрийн  Монгол дахь түнш байгууллагаар Сити дээд сургууль сонгогдон 2013 оны намраас хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү 100%- ийн тэтгэлэгт хөтөлбөрийн эхний ээлж буюу 2013-2017 оны хооронд хэрэгжих төслийн ерөнхий зохицуулагчаар Франц улсын Nice-Sophia Antipolis их сургууль ажиллаж байна.  Сургалтын төлбөр, амжиргааны зардал зэрэг тухайн улсад байх хугацааны бүх зардлыг санхүүжүүлсэн уг хөтөлбөрт хамрагдсан оюутан, магистрант, докторант, багш нар Итали, Франц, ХБНГУ, Португали, Польш зэрэг Европын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, өөрийн мэргэжил, мэдлэгээ дээшлүүлсэнд бид туйлаас баяртай байна. Манай сургууль энэхүү хөтөлбөрийн Монгол улс дахь түнш байгууллагын үүргээ нэр төртэй биелүүлж ирэв. 

   Одоо  2017 оноос дараагийн  "Эрасмус мундус+" буюу Түншлэл /Partnerships/ хөтөлбөр хэрэгжих гэж байна. Энэхүү хөтөлбөрийн ерөнхий зохицуулагчаар БНСВУ- ын Da Nang их сургууль ажиллана. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэх болно.