×

Бидний тухай

 

    Монгол Улсын Консерватори нь бүтцийн 4 дээд сургууль, Ерөнхий эрдмийн дунд сургууль, 4 зөвлөл, 5 алба нэгжүүдтэй, бакалавр, магистр түвшний суралцагсад, эрдэмтэн багш, ажилтантай, шаталсан сургалтаар мэргэжил эзэмшүүлж, мэргэжлийн урлагийн салбарыг хүний нөөцөөр хангаж буй хөгжмийн боловсролын дээд байгууллага юм.
 

    Монгол Улсын Консерватори нь 80 гаруй жилийн түүхэн хөгжлийнхээ явцад Театрын дэргэдэх Уран сайхны сургуулиас эхлэлтэй, Хөгжимт драматик сургууль, Театр хөгжмийн дунд сургууль, Хөгжим бүжгийн дунд сургууль, Хөгжим бүжгийн коллеж зэрэг нэртэй үйл ажиллагаа явуулж, Монголын урлагийн боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2017 оны 08 сарын 24-ны А/84 тоот тушаалаар зэрэглэл ахиж, Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага) болсон билээ.
 

    Монгол улсын мэргэжлийн урлагийн салбарын мэргэжлийн боловсон хүчний 70%, зөвхөн мэргэжлийн хөгжимчдийн 90%-ийг манай төгсөгчид эзэлж байгаа нь бидний бахархал юм.
 

    Монгол Улсын Консерватори нь урлагийн дээд боловрол, шинжлэх ухаанд тавигдах шаардлага, үндэсний болон олон улсын шалгуур үзүүлэлт, стандартыг хангахуйц сургалт, судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байна.    

ЭЛСЭЛТ

 

            Монгол Улсын Консерваторид элсэгч нь шилдэг эрдэмтэн, мэргэжлийн багшийн удирдлаган дор суралцаж чанартай боловсрол эзэмшин мэргэжлийн уран бүтээлч болохыг урьж байна. Манай сургууль мэргэжлийн түвшинд уран бүтээлч бэлтгэж цаашид үргэлжлүүлэн суралцах боломжийг олгоно.

                                                                       Төрөлжсөн сургалттай ЕБС-ийн

    - 1-р анги /төгөлдөр хуур, утсан хөгжим/

     - 6-р анги /үндэсний хөгжим, үлээвэр хөгжим, сонгодог бүжиг/

     - 8-р анги /ардын бүжиг, цирк/                                                                                              

                                                                           Бакалаврын элсэлт

- Төгөлдөр хуур - D021502

- Утсан хөгжим - D021502 /хийл, альт, морин хийл, контрбасс/

- Үлээвэр, цохивор хөгжим - D021502 /флейт, гобой, кларнет,  фагот, труба, тромбон, туба, валторн, саксафон, цохивор/

- Үндэсний хөгжим - D021502 /морин хуур, хуучир, ятга, лимбэ, ёочин, шанз, эвэр бүрээ, ардын бишгүүр, баяжуулсан бишгүүр

- Жазз хөгжим - D021502                                                                           

- Бүжгийн багш дасгалжуулагч - D011404

- Дуурийн дуу - D021503

- Уртын дуу - D021503

- Жазз дуу - D021503

- Хөгжмийн зохиомж - D021501

- Хөгжим судлал - D021501

Бээжингийн гудамж, Улаанбаатар, Монгол улс
festival@conservatory.edu.mn