×

Түүхэн замнал

Манай сургууль нь Монгол улсын техникийн ууган сургуулиудын нэг бөгөөд 1953 онд анх 2 бүлэг, 60 сурагч, 6 багштайгаар төмөр замын тээврийн тусгай дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилготой байгуулагдаж, Төмөр замын техникум нэртэйгээр . . .

     

1938 онд Монгол улсад анхны төмөр замын шанг татаж Улаанбаатар-Налайхын                43 км нарийн царигт төмөр замыг тавьсан түүхтэй. Энэ цаг үеэс улс орны хөгжил, соёл, боловсролыг зангидсан их үйлс өрнөж, төмөр замын мэргэжилтэн, техникч, механикч, инженерүүдийг бэлдэх шаардлага бий болов.  Анхны мэргэжилтнүүд тухайн үеийн ЗХУ-д бэлтгэгдэж, улмаар Монгол улсад 1951 онд сургууль комбинат нэртэй түргэвчилсэн курсээр илчит тэрэгний мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэж эхэлсэн байна.

1953 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 49/129 дүгээр тогтоолоор “УБТЗ-ын техникум” байгуулах шийдвэр гарч,  улмаар 7 дугаар сарын 22-ны өдрийн 644 тоот тушаалаар вагон, ашиглалтын техникч бэлтгэх, 1953-1954 оны хичээлийн жилд элсэлт авах тухай шийдвэрлэжээ. Анхны элсэлтээр 58 хүн элсэн орсоны 31 нь монгол, 27 нь орос хүн байжээ. 1953 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс багш нарыг томилон ажиллуулах, хичээлийн байр, сурагчдын сууц бэлдэх, аж ахуйн ажлын төсөв, орон тоо батлагдах зэрэг сургалтын үйл ажиллагаагаа  эхлүүлжээ.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-44, Тээврийн дээд сургууль
info@insttrans.mn