×

Глобаль Стратеги Удирдлагын Институт нь менежмент, стратегийн зөвлөх үйлчилгээ болон удирдлагыг чадавхижуулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар аж ахуй нэгж, байгууллагуудын урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн MУ-ын томоохон хувийн секторын байгууллагуудад захиалгат сургалтууд болон менежмент, стратегийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж ирсэн.

Манай институт нь Борлуулалт, маркетинг, бизнес төлөвлөлт, стратеги, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 10-15 жил ажилласан Зөвлөх багш нартай. Зөвлөх багш нарын хувьд олон улсын байгууллагуудад болон үндэсний хэмжээний томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай бөгөөд сургалтын материал, заах аргын хувьд зах зээл өндөр хөгжсөн орнуудад менежерүүдийг бэлтгэж сургадаг арга технологийн дагуу интерактив байдлаар маш сонирхолтой хэлбэрээр сургалтаа явуулдаг.

Бид сургалт, үйлчилгээгээ мэргэжлийн түвшинд, ёс зүйтэй, сургалтын үр өгөөж чанарыг эрхэмлэн ажиллах бөгөөд сургалтын хөтөлбөр, цагийн хуваарийг харилцагч байгууллагын үйл ажиллагааны онцлог, ажлын ачаалалд нийцүүлэн уян хатан харилцан үр дүнтэй байдлаар тогтооно.

Цаст Импекс ХХК-ийн байр, Чойдогийн гудамж, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Монгол Улс, Улаанбаатар хот
info@gsmi.mn