2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ

image
5 сарын 25 нд

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар Дотоод хэргийн их сургууль /цаашид “Их сургууль”       гэх/-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтыг зохион байгуулахтай холбогдох харилцааг зохицуулна. 

1.2. Элсэлтийн шалгалтыг зохион байгуулахад Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79, 2019 оны А/218 дугаар тушаал болон энэ журмыг баримтална.

1.3. Их сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд элсэлт авах бакалаврын хөтөлбөр, шалгалтын чиглэл, босго оноо, элсүүлэх хяналтын тоог захиалагч агентлаг, байгууллагын саналыг харгалзан энэ журмын хавсралтаар тогтооно.

(1.4 дүгээр зүйлийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон)

1.5.0Элсэлтийн шалгалттай холбогдох мэдээллийг Их сургуулийн “www.uia.gov.mn цахим хуудсанд байршуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. 

1.6.0Элсэлтийн шалгалтад элсэгчийн төлөөлөл болон бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн хүрээнд хөндлөнгийн хяналт тавина. 

1.7. Чансааны оноог суурь 1 хичээлийн 480 оноо, хавсарга 1 хичээл 480 оноо, нийт 2 шалгалтын нийлбэрээр тогтооно.

Хоёр. Элсэлтийн үе шат

2.1.Их сургууль өдрийн ангид суралцагч элсүүлэх ажлыг дараах үе шаттай зохион байгуулна: (Энэ зүйлийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар өөрчилсөн)

 

Үе шат

Эхлэх, дуусах хугацаа

Байрлал

Нэмэлт тайлбар

2.1.1

Цахим бүртгэл

 

2020.05.18-ны

08.00 цагаас

2020.07.01-ний

17.00 цаг хүртэл

www.uia.gov.mn

Зөвхөн интернет /цахим хэлбэр/-ээр явагдах бөгөөд аймаг, орон нутагт тусгайлсан бүртгэл явагдахгүй.

(Өргөдөл, эссэг бүртгэлийн хэсэгт зөвхөн PDF хэлбэрээр оруулах. Эссэ нь мэргэжил сонголтын талаар, 1000-1500 үг)

2.1.2

Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор эрэмбэлж жагсаалт гаргах

2020.07.06

09.00-17.00

 

 

www.uia.gov.mn

 

Хяналтын тоо +45%-д  багтсан иргэнд нэмэлт шалгалтад орох эрх үүснэ. Эрх үүссэн иргэний гар утсанд мессеж илгээж мэдэгдэнэ.

Энэ журмын 5.5-ыг үзнэ үү. 

2.1.3

Шалгалтын хуудас олгох

2020.07.06- 2020.07.09.

09.00-17.00

Төрийн тусгай албан хаагчдын

нэгдсэн эмнэлэг

(ТТАХНЭ)

Биеийн жин, өндөр, сорви, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлын сорил,  шивээсний үзлэгт орж тэнцсэн бол эрүүл мэндийн хуудас олгоно. Энэ журмын 5.9-ийг үзнэ үү.

2.1.4.

Эрүүл мэнд (Нэмэлт

шалгалт-1)

2020.07.06- 2020.07.10.

08.00-17.00

Эрүүл мэндийн үзлэгийг ТТАХНЭ-ийн комисс явуулна. (тэнцсэн бол нэмэлт шалгалт 2-4 дүгээр шалгалтад орно)

Энэ журмын 3.2, 3.5. 4.1.1ийг үзнэ үү.

2.1.5

Хувцасны хангалт

2020.07.16-

2020.07.22

09.00-17.00

ДХИС

Энэ журмын 8.3-т заасан материалыг бүрдүүлж авч ирсэн элсэгчид хангалт олгоно.

Нэмэлт шалгалт-2  (бие бялдар)

2020.07.28-

2020.07.29

09.00-17.00

Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төв

Энэ журмын 7.2, 7.3-ыг үзнэ үү.

 

Нэмэлт шалгалт-3

(сэтгэл зүйн сорил)

2020.07.30-

2020.07.31

09.00-17.00

Энэ журмын 4.1.3-ыг үзнэ үү.

Нэмэлт шалгалт-4 (Цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалт)

2020.07.24-

2020-08-24

Энэ журмын 8 дугаар бүлэг, 5.10, 12.2 дугаар зүйлийг үзнэ үү.

2.1.6

Элсүүлэн суралцуулах тухай шийдвэр гаргах

2020.08.25

ДХИС

Цэргийн тангараг өргөснөөр тэнцсэнд тооцож Их сургуулийн захирлын тушаалаар элсүүлэн  суралцуулна.

    1. Энэ журмын 12 дугаар зүйлд заасан төлбөрийн нөхцлийг хүлээн зөвшөөрсөн иргэнийг цахим бүртгэлд бүртгэнэ. 
    2. “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Шинжээч мөрдөгч”  бакалаврын 2 жилийн хөтөлбөрийн дээд боловсрол эзэмшсэн иргэнийг элсүүлэхэд дараах үе шаттай  бүртгэж эрэмбэлэх бөгөөд нэмэлт шалгалтыг энэ журмын 2.1-т заасны дагуу зохион байгуулна. (Энэ зүйлийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар өөрчилсөн)

 

Үе шат

Эхлэх, дуусах хугацаа

Байрлал

Нэмэлт тайлбар

2.3.1

Цахим бүртгэл

 

2020.05.01-ний  08.00 цагаас

2020.06.26-ны

17.00 цаг хүртэл

www.uia.gov.mn

 

Энэ журмын 2.1.1-ийг үзнэ үү.

2.3.2

Бакалаврын дипломын голч дүнгээр эрэмбэлж жагсаалт гаргах

2020-06-27

09.00-17.00

www.uia.gov.mn

Бакалаврын дипломын хүчинтэй эсэхийг шалгана.

2.3.3

Эрүүл мэндийн үзлэг

2020.06.29

2020.07.03

09.00’-17.00’

 

ТТАХНЭ

 

Энэ журмын 2.1.3, 2.1.4ийг үзнэ үү.

2.3.4

Бусад нэмэлт шалгалт

2020.07.16

2020.08.25

ДХИС

Энэ журмын 2.1.5, 2.1.6-г үзнэ үү.

 

(2.4, 2.5 дугаар зүйлийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-01-ний өдрийн А/53 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон)

Гурав. Элсэгчид тавих шаардлага

3.1. Элсэгч дараах нийтлэг шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнбайна:

3.1.1. сонгосон хөтөлбөрт хамаарах хичээлүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь энэ журмын хавсралтаар тогтоосон босго онооноос багагүй байх;                       

3.1.2. элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хүчинтэй байх (2018, 2019, 2020);          

3.1.3. дээд боловсролтой элсэгчийн бакалаврын диплом хүчинтэй, сурлагын голч дүн 2.4-өөс доошгүй байх;

3.1.4. “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Мөрдөх алба-эрх зүй”  бакалаврын 2 жилийн хөтөлбөрт бүргүүлэх иргэн нь Эдийн засаг /0311/, Сэтгэл судлал /0313/, Нягтлан бодох бүртгэл /0411/,  Санхүү, банк, даатгал /0412/, Байгалийн ШУ, математик, статистик /05/, Мэдээлэл харилцаа холбооны технологи /06/, Инженерчлэл /07/, үйлдвэрлэл, зохион бүтээгч, ХАА мал эмнэл зүй /08/, Эрүүл мэнд /091/, Цэрэг, батлан хамгаалах /1031/-ын мэргэжил эзэмшсэн байх.

 

3.2. Элсэгч нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:

3.2.1. эрэгтэй, 17-25 хүртэл насны, биеийн өндөр 170 см буюу түүнээс  дээш;

3.2.2. эмэгтэй, 17-20 хүртэл насны, биеийн өндөр166 см буюу түүнээс дээш; 

3.2.3. нэмэлт шалгалт /эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорил, ярилцлага/-д тэнцсэн байх;

3.2.4. ял шийтгэгдэж байгаагүй.

3.3. “Эрх зүй” хөтөлбөрт элсэгч энэ журмын 3.2.4-т заасан шаардлагаас гадна бүрэн дунд боловсролтой иргэн нь энэ журмын 3.1.1, 3.1.2 дугаар зүйлд заасан, дээд боловсролтой иргэн нь энэ журмын 3.1.3-т заасан шаардлагыг хангасан байна. Энэ хөтөлбөрийн хяналтын тооны 20 хүртэл хувьд дээд боловсролтой элсэгчийг элсүүлнэ. (Энэ зүйлийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар өөрчилсөн)

3.4. Бусад их дээд сургууль, хөтөлбөрөөс шилжин суралцахыг хүссэн иргэн энэ журам болон хавсралтаар тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан байхаас гадна нэмэлт шалгалтуудад тэнцсэн байхыг шаардана.

3.5.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор баталсан Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох  журмыг баримтлана.

3.6.Гадаадад ерөнхий боловсрол эзэмшсэн болон гадаад улсаас ижил түвшний дээд боловсролын сургалтын байгууллагаас шилжин суралцахад БСШУ-ын сайдын 2013 оны А/79, 2019 оны А/218 дугаар тушаалуудыг баримтлана.

3.7.Энэ зүйлд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэлээс хасах ба элсүүлэн суралцуулахгүй.

Дөрөв. Элсэлтийн нэмэлт шалгалт

4.1.Өдрийн сургалтад элсэгч иргэдээс дараах нэмэлт шалгалт авна:

 

Нэмэлт шалгалтын  Чиглэл

Шалгуур

4.1.1

Эрүүл мэндийн үзлэг

-Эрүүл мэндийн хувьд цэргийн албанд тэнцэх

(Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоол)

-шивээсгүй;

-бие эрхтний зөв хөгжилтэй, биеийн 20х05мм-ээс том сорвигүй байх;

-биеийн өндөр, жин

-мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх; 

-Эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг, дүгнэлт (ТТАХНЭ-ийн эмчийн нарийн үзлэг, шинжилгээ өгсөн байх)

4.1.2

Бие бялдрын шалгалт

Хүч, тэсвэр, уян хатан, хурд, авхаалж самбаа гэсэн 5 чанар тус бүрээр зохих шалгуур хангасан байх; 

 

4.1.3

Сэтгэл  зүйн сорил, ярилцлага

Сэтгэцийн      эрүүл мэнд, сэтгэн бодох чадвар, мэргэжлийн сонголт хийж буй сэтгэл зүйн хандлагын түвшин;

4.1.4

Цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалт

Цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтад тэнцэж тангараг өргөсөн байх;

 

Тав.Элсэлтийн зохион байгуулалт

5.1. Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ элсүүлэх хөтөлбөрүүдээс зөвхөн нэг хөтөлбөрийг сонгож, мэдээллээ үнэн зөв оруулж баталгаажуулна. 

5.2. Иргэн нь элсэлтийн бүртгэлд оруулсан мэдээллийн үнэн зөв байдлыг өөрөө хариуцах ба алдаатай, буруу мэдээлэл оруулснаас үүсэх асуудлыг ДХИС хариуцахгүй. 

5.3.  Цахим бүртгэлд бүртгүүлэх иргэн урьд өмнө ял шийтгэгдэж байсан болон Зөрчлийн тухай хуульд заасан танхайрсан, хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан ноцтой зөрчил үйлдсэн болон захиргааны зөрчлийг удаа дараа давтан үйлдсэн бол бүртгэлээс хасна.

(5.4 дүгээр зүйлийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-01-ний өдрийн А/53 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон)

5.5. Их сургуулийн элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлсэн иргэдийг хөтөлбөр тус бүрээр элсэлтийн ерөнхий шалгалтын суурь болон хавсарга шалгалтуудын онооны нийлбэрээр буурах эрэмбээр жагсааж, хяналтын тоог 45 хүртэл хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны иргэдэд нэмэлт шалгалт, судалгаанд хамрагдах эрх олгоно. (Жишээлбэл, хяналтын тоо 100 байх тохиолдолд элсэгчдийн жагсаалтын эхний 145-д багтсан иргэн нэмэлт шалгалтад орно.)

5.6. Элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлсэн иргэдэд тэнцсэн болон тэнцээгүй тухай ДХИС-ийн цахим бүртгэлд бүртгэгдсэн гар утсаар мэдэгдэнэ. Тэнцсэн тухай мэдэгдэл авсан элсэгч энэ журмын 2.1.3, 2.3.3-т заасан хугацаанд ирж нэмэлт шалгалтанд ороогүй бол бүртгэлээс хасна. (Энэ зүйлд Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар нэмэлт оруулсан)

5.7. Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог хангасан боловч чансааны оноо хүрээгүй элсэгчийг нэмэлт шалгалтад орох элсэгчийн жагсаалтаас  хасна.

5.8. Нэмэлт шалгалтад орох эрх үүссэн элсэгчид шалгалтын хуудас олгоно. Шалгалтын хуудсыг аймаг, орон нутагт олгохгүй. (Энэ зүйлийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар өөрчилсөн)

5.9. Шалгалтын хуудсыг дараах баримт бичгийг бүрдүүлж биечлэн ирсэн элсэгчид олгоно:

5.9.1. иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл лавлагаа;

5.9.2. бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;

5.9.3. дээд боловсролтой иргэний хувьд бакалаврын диплом, хавсралтын

нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.9.4. элсэлтийн ерөнхий шалгалтын батламж; 

5.9.5. цээж зураг - 3х4 хэмжээтэй 4 хувь.

5.10. Нэмэлт шалгалт-4-т буюу цэргийн хэргийн анхан шатны анхан шатны бэлтгэл сургалтад явах цуваа хөдлөх цагт ирээгүй элсэгчийг бүртгэлээс хасч олгосон хувцас хэрэгслийн үнийг төлүүлнэ. (Энэ зүйлийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-29ний өдрийн А/61 дүгээр тушаалаар өөрчилсөн)

5.11. Эрүүл мэнд, бие бялдрын нэмэлт шалгалтад тэнцсэн элсэгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтын чансааны оноогоор буурах эрэмбээр жагсаан, хяналтын тоонд багтсан иргэдийг Их сургуулийн элсэлтийн мэдээллийн самбар болон цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

Зургаа. Хөнгөлөлт үзүүлэх нөхцөл

6.1. Төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэж байгаад нас барсан, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан алба хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг элсэн суралцахад дэмжлэг үзүүлж болно. 

6.2.  Их сургуульд үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчийн хүүхдийг элсүүлэхдээ гэр бүлийн хамаарлыг тогтоосон нотлох баримтыг шалгалтын комисст ирүүлнэ. Урьд нь 4 жилийн дотор дэмжлэг авсан алба хаагчийн хүсэлтийг хүлээн авахгүй. (Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дэх заалтад заасан этгээдийг ойлгоно) (Энэ зүйлийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар өөрчилсөн)

6.3. Эрх зүйн хөтөлбөрт элсэгч суурь хичээлд 800 оноотой бол сургалтын төлбөрөөс нэг жил чөлөөлнө. 

6.4. ДХИС-ын харъяа ахлах сургуулийг төгссөн, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, нэмэлт шалгалтын шалгуурыг хангасан элсэгчийг нийт онооны жагсаалтын эхэнд оруулж эрэмбэлнэ.

6.5. Олон улсын болон улсын чанартай спортын уралдаан тэмцээнд эхний гурван байранд шалгарсан, спортын мастер болон түүнээс дээш спортын зэрэгтэй иргэнийг бие бялдарын шалгалтаас чөлөөлж, дараагийн шалгалтад орох эрхийг олгоно.

Долоо. Нэмэлт шалгалт зохион байгуулах

7.1. “Эрүүл мэндийн үзлэг”-ийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулна. 

7.2. Эрүүл мэндийн үзлэгт  тэнцсэн элсэгчийг бие бялдрын нэмэлт шалгалтад хамруулна. Бие бялдрын шалгалтыг дараах шалгуураар үнэлнэ: 

 

д/д

 

Үнэлгээ

 

 

Хүч

Тэсвэр

Хурд

Авхаалж самбаа

Уян хатан

Савлуурт суниах

Гэдэсний таталт

1000м

100м

I

Цогцолбор 

Урагш бөхийх

Эр 

Эм

Эр 

Эм

Эр 

Эм

Эр 

Эм

Эр 

Эм

1.

100

24

61

3.00

4.10

12.5

14.5

125

90

65

60

2.

99

 

 

3.02

4.12

 

14.6

 

 

 

 

3.

98

23

60

3.04

4.14

12.6

14.7

124

89

64

59

4.

97

 

 

3.06

4.16

 

14.8

 

 

 

 

5.

96

22

59

3.08

4.18

12.7

14.9

123

88

63

58

6.

95

 

 

3.10

4.20

 

15.0

 

 

 

 

7.

94

 

58

3.12

4.22

12.8

15.1

122

87

62

57

8.

93

21

 

3.14

4.24

 

15.2

 

 

 

 

9.

92

 

57

3.15

4.26

12.9

15.3

121

86

61

56

10.

91

 

 

3.18

4.28

 

15.4

 

 

 

 

11.

90

20

56

3.20

4.30

13.0

15.5

120

85

60

55

12.

89

 

 

3.22

4.33

 

15.6

 

 

 

 

13.

88

 

 

3.24

4.36

13.1

15.7

119

84

59

54

14.

87

 

55

3.26

4.39

 

15.8

 

 

 

 

15.

86

19

 

3.28

4.42

13.2

15.9

118

83

58

53

16.

85

 

 

3.30

4.45

 

16.0

 

 

 

 

17.

84

 

54

3.32

4.48

13.3

16.1

117

82

57

52

18.

83

18

 

3.34

4.51

 

16.2

 

 

 

 

19.

82

 

53

3.36

4.54

13.4

16.3

116

81

56

51

20.

81

 

 

3.38

4.57

 

16.4

 

 

 

 

21.

80

17

52

3.40

5.00

13.5

16.5

115

80

55

50

22.

79

 

 

3.42

5.03

 

16.6

 

 

 

 

23.

78

 

 

3.44

5.06

13.6

16.7

114

79

54

49

24.

77

 

51

3.46

5.09

 

16.8

 

 

 

 

25.

76

16

 

3.48

5.12

13.7

16.9

113

78

53

48

26.

75

 

 

3.50

5.15

 

17.0

 

 

 

 

27.

74

 

50

3.52

5.18

13.8

17.1

112

77

52

47

28.

73

15

 

3.54

5.21

 

17.2

 

 

 

 

29.

72

 

49

3.56

5.24

13.9

17.3

111

76

51

46

30.

71

 

 

3.58

5.27

 

17.4

 

 

 

 

31.

70

14

48

4.00

5.30

14.0

17.5

110

75

50

45

32.

69

 

 

4.02

5.33

 

17.6

 

 

 

 

33.

68

 

 

4.04

5.36

14.1

17.7

109

74

49

44

34.

67

 

47

4.06

5.39

 

17.8

 

 

 

 

35.

66

 

 

4.08

5.42

14.2

17.9

108

73

48

43

36.

65

13

 

4.10

5.45

 

18.0

 

 

 

 

37.

64

 

46

4.12

5.48

14.3

18.1

107

72

47

42

38.

63

 

 

4.14

5.51

 

18.2

 

 

 

 

39.

62

 

45

4.16

5.54

14.4

18.3

106

71

46

41

40.

61

 

 

4.18

5.57

 

18.4

 

 

 

 

41.

60

12

44

4.20

6.00

14.5

18.5

105

70

45

40

 

7.3. Бие бялдрын шалгалтын 5 чанарын авбал зохих 100 онооноос чанар тус бүрт 10 буюу түүнээс дээш, нийлбэр дүнгээр 50 буюу түүнээс дээш оноо, “Хилийн алба-тусгай бэлтгэл”  хөтөлбөрт элсэгч бие бялдрын нэмэлт шалгалтын шалгуур үзүүлэлтийн 5 чанар тус бүрт 15 буюу түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ. Бие бялдрын шалгалтад тэнцээгүй элсэгчийг бүртгэлээс хасаж, дараагийн нэмэлт шалгалтад оруулахгүй.

7.4. Бие бялдрын шалгалтын оноо, сэтгэл зүйн сорил, ярилцлагын дүгнэлт нь элсэгчийн чансааны эрэмбэд нөлөөлөхгүй.

Найм. Цэргийн хэргийн бэлтгэл

8.1. Нэмэлт шалгалт 1-3-т тэнцсэн элсэгчийг нэмэлт шалгалт 4-т буюу цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамруулна. 

8.2. Цэргийн хэргийн бэлтгэл сургалтыг Их сургуулийн сургалт, дадлагын төвд 2020 оны 08 дугаар сарын 24-ний дотор багтаан 4-өөс доошгүй долоо хоногийн хугацаатай зохион байгуулна. 

8.3. Цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдах элсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09.00 цагт Их сургуулийн байрлалд биеэр ирж бүртгүүлнэ: 

8.3.1. иргэний үнэмлэх; 

8.3.2. эрүүл мэндийн даатгалын дэвтэр /2020 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны даатгалыг бүрэн төлсөн байх/;

8.3.3. гэнэтийн ослын даатгалд даатгуулсан баримт;

8.3.4.элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь. (Энэ хэсгийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар нэмсэн)

 

Ес. Захиалагч агентлаг, байгууллагын алба хаагчдын элсэлтийн шалгалтын зохион байгуулалт

(Энэ бүлгийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-01-ний өдрийн А/53 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон)

Арав. Элсүүлэх шийдвэр гаргах

10.1. Комиссын хуралдаанаар элсэлтийн шалгалтын дүнг хэлэлцэн, шалгуур хангаж, шалгалтад тэнцсэн элсэгчийг сонгосон хөтөлбөрт элсүүлэн суралцуулах саналыг Их сургуулийн захиралд танилцуулна.

10.2. Бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулах тухай комиссын саналыг үндэслэн Их сургуулийн захирал тушаал гаргана.

10.3. Элсүүлэн суралцуулах тухай тушаалыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны дотор  тус тус гаргаж, захиалагч агентлаг, байгууллагад мэдэгдэнэ. (Энэ зүйлийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар өөрчилсөн)

10.4. Цэргийн хэргийн анхан шатны сургалтад хамрагдаагүй, сургалтаас буцсан бол элсүүлэхгүй.

 

Арваннэг. Элсэлтийн шалгалтын комиссын эрх, үүрэг 

11.1. Элсэлтийн шалгалтыг Элсэлтийн шалгалтын комисс /цаашид “Комисс” гэх/ зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнийг захиалагч агентлаг, байгууллагын төлөөллийг оролцуулан Их сургуулийн захирлын тушаалаар батална.

11.2. Комисс болон комиссын дарга Их сургуулийн захирлын 2014 оны Б/286 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “ДХИС-ийн элсэлтийн шалгалт зохион байгуулах нийтлэг журам”-д заасан чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

Арванхоёр. Элсэлтийн шалгалтын зардал

12.1. Элсэгч дор дурдсан зардлыг хариуцна: 

12.1.1. эрүүл мэндийн үзлэгийн төлбөр; 

12.1.2. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх

сорилын хураамж;

12.1.3. гэнэтийн ослын даатгалын төлбөр;

12.1.4. цэргийн хэргийн бэлтгэл сургалттай холбоотой зардал;

12.1.5. гадаад хэлний хамтарсан хөтөлбөрийн сургалтын төлбөр. 

12.2. Цэргийн хэргийн бэлтгэл сургалтад суралцахтай холбогдон гарах  хувцас, хэрэгслийн зардлыг элсэгч хариуцан төлнө. Сургалтын явцад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургалтыг орхисон, сахилгын зөрчил гаргасан, сургалтын төвийн даргын зөвшөөрөлгүй байрлалыг орхин явсан болон өөрийн хүсэлтээр сургалтыг орхиж буй элсэгчийг бүртгэлээс хасах ба элсүүлэн суралцуулахгүй. Энэ тохиолдолд бэлтгэл, сургалтын явцад гарсан зардал болон их сургуулиас тавьж олгосон хувцас хэрэглэл, хоол хүнсний зардлыг элсэгч төлөх үүрэгтэй.

 

                   Арвангурав. Өргөдөл гомдол шийдвэрлэх

 

13.1. Элсэлтийн шалгалтын үйл явц, комиссын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлоо шалгалтын комисст хандан гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

(13.2 дугаар зүйлийг Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020-04-01-ний өдрийн А/53 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон)

13.3. Өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна.

13.4. Өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт сэлтийг шаардан авч болно.

13.5. Дор дурдсан тохиолдолд өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй, буцаана:

13.5.1.өргөдөл, гомдол нь овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, утасны дугаар, гарын үсгээ зураагүй бол;

13.5.2. өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;

13.5.3. өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр

шийдвэр байгаа.

13.6. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгээр зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ. Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.

13.7.Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг Их сургуулийн захирал 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

 

Арвандөрөв. Сургалтын төлбөр, төлөх зарчим

14.1. Эрх зүйгээс бусад хөтөлбөрт тэнцсэн элсэгч нь Дээд боловсролын тухай хуулийн 40.4.5-д заасны дагуу үнэ төлбөргүй суралцана.   

14.2. “Эрх зүй”-н хөтөлбөрт тэнцсэн элсэгч төлбөртэй суралцах бөгөөд сургалтын төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны дотор бүтнээр төлнө.

14.3. Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгч гадаад хэлний сургалтын төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны дотор бүтнээр төлнө.

14.4.Элсэгч нь зохих шаардлага хангасан бол төрийн болон бусад байгууллагаас олгодог сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээлд хамрагдах боломжтой.  

 

Арвантав. Бусад зүйл

15.1. Энэ журамд заагаагүй төлбөр, хураамж, хандив авахыг хориглоно. 

 

 

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ