Үндэсний батлан хамгаалахын их сургуульд элсэхийг хүсэгчдэд тавих шаардлага.

image
7 сарын 05 нд

 

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬД ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

 

 


/дэлгэрэнгүй мэдээллийг ҮБХИС-ын http://mndu.gov.mn цахим хуудаснаас авна уу/


2.1. Элсэхээр бүртгүүлэгч нь өөрийн хүсэл сонирхол, итгэл үнэмшлээрээ сонголтоо хийсэн, бие бялдрын болон гадаад хэлний шаардлагыг хангасан, ёс суртахууны зөв хүмүүжил, төлөвшилтэй, суурь өвчингүй, нийгмийн хэв журам, хууль, дүрмийг хүндэтгэн сахиж биелүүлэх талаар өөрийн төлөвшил хандлагыг итгэл үнэмшил болгон эрхэмлэдэг, бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой Монгол Улсын иргэн байна.


2.2. Орон нутгаас суралцагчэлсүүлэх хуваарьтзөвхөн тухайнаймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарьт нийслэл хотод оршин суудаг харьяаллын бүртгэлтэй “Элсэлтийн ерөнхий шалгалт”/ЭЕШ/ өгсөниргэд бүртгүүлнэ.


2.3. Орон нутагт элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бүртгүүлэгч нь Улаанбаатар хотын элсэлтэд хамрагдах тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлсэнбайна


2.4. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт элсэгчдийг цахим хэлбэрээр элсүүлнэ.


2.5. Бүртгүүлэгч нь сонгосон бүлэг хөтөлбөрт хамаарах элсэлтийн шалгалтын хичээлээр 2018, 2019, 2020 онд ЭЕШ өгсөн аль нэг батламжаар элсэн суралцах эрх эдлэнэ. /Бүртгүүлэгч нь зөвхөн хүчин төгөлдөр нэг батламжаар бүртгүүлэх эрхтэй байна./


2.6. Цахим бүртгэлд амжилттай бүртгэгдсэн, элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тухайн сонгосон бүлэг хөтөлбөрийн шаардлагыг хангасан элсэгч сургалтын төлбөрийн 50 хувийг төлж суралцах эрхээ баталгаажуулна.


2.7. Бүртгүүлэгч нь ҮБХИС-д бүртгүүлэхээс өмнө элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчийн буланд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, зөрчилтэй асуудал байвал урьдчилан шийдвэрлүүлсэн байна.


2.8. Хөтөлбөрийн онцлогоос хамаарч бүртгүүлэгч нь энэ журмын 4.3-д заасан ур чадварын шалгалт өгнө.


2.9. Бакалаврын болон мэргэжлийн боловсролын хөтөлбөрүүдэд элсэгч нь элсэлтийн шалгалтын хичээл тус бүрээр дараах босго оноог хангасан байна


2.Бүлэг, Хөтөлбөр Элсэлтийн шалгалтын хичээл Босго оноо


I-хичээл II-хичээл


1. Математик суурьтай хөтөлбөр - I Математик 480 Нийгмийн тухай мэдлэг 480
2. Математик суурьтай хөтөлбөр - II Математик 480 Физик 480
3. Физик суурьтай хөтөлбөр Физик 480 Математик 480
4. Нийгмийн тухай мэдлэг суурьтай хөтөлбөр Нийгмийн тухай мэдлэг 480 Математик 480
5. Хими суурьтай хөтөлбөр Хими 480 Математик 480
6. Монгол хэл суурьтай хөтөлбөр/Хөгжмийн урлаг/ Монгол хэл 480 Нийгмийн тухай мэдлэг 480
7. Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр Математик 480 Физик 480


2.10. Сургалт, эрдэм шинжилгээ, спорт, зохион бүтээх инженерчлэлийн чиглэлээр олон улсын хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд онцгой амжилт гаргасан элсэхийг хүсэгчдэд тус сургуульд элсэн суралцах босго оноог хангасан тохиолдолд “Ур чадварын шалгалт”-аас чөлөөлнө.


2.11. Босго /хэмжээст/ оноо нь хоёр хичээлтус бүрт 700-аасдээш оноотой элсэгчдийг бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс 100%чөлөөлөн элсүүлэн суралцуулна.


2.12. ЗХЖШ, бусад төрийн цэргийн байгууллагуудын 30 хүртэлх насны ахлагч өөрийн харьяа байгууллагын зөвшөөрлөөр бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхдээ ЭЕШ-ын оноогоороо бусад элсэгчидтэй ижил түвшинд өрсөлдөнө. ЭЕШ-ын шаардлагыг хангаагүй тохиолдолд элсэн суралцах боломжгүй. Элсэн суралцах болзол хангасан нөхцөлд цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдаж оюутны нэгэн адил эрх, үүрэг хүлээнэ.


2.13. Хөгжмийн урлаг хөтөлбөрт ур чадварын шаардлага хангасан, хөгжимчний мэргэжлийн дипломтой, “ЭЕШ”-ын хүчин төгөлдөр батламжтай 22хүртэлх насны хөгжимчин ахлагч болон иргэдийг элсүүлэн суралцуулна.


2.14. Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт 22хүртэлх насны иргэдийг /эрэгтэй/ элсүүлэн цэргийн тусгай мэргэжил эзэмшүүлнэ. /Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 9.5 заалтын дагуу энэхүү хөтөлбөрт суралцагчдын ахуй хангалт, дүрэмт хувцсыг төр хариуцна /.


2.15. Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт элсэгчид 165 см-ээс дээш өндөртэй, 60 кг-аас багагүй жинтэй, биед сорви, шивээсгүй ямар нэг гаж зуршилгүй байх шаардлага хангасан байвал зохино.


2.16. Мэргэжлийнболовсрол олгох хөтөлбөрт элсэлтийн шаардлага хангасан цэргийн хугацаат болон гэрээт алба хаагчдыг ЗХЖШ-ын даргын цэргийн албанаас халсан тухай тушаал, анги, байгууллагын албан бичиг, гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотлох цагдаагийн тодорхойлолт зэргийгүндэслэн элсүүлэн суралцуулж болно.


2.17. Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт эмэгтэй иргэдийг элсүүлэн суралцуулахгүй.


2.18. Гадаад улсад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэнийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын элсэлтийн ерөнхий шалгалттай дүйцэх шалгалт өгсөн тухай тодорхойлолтыг үндэслэн элсүүлнэ.


2.19. Монгол Улсын засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын дагуу биед сорви, шивээсгүйнөхцөлд цэргийн сургуульд сонсогчоор элсүүлэн суралцуулах боломжтой. Иймээс элсэхээр бүртгүүлэгчид нь үзлэг хийх үед шивээс, сорвиилэрсэн тохиолдолд элсэн суралцах боломжгүй болно.


ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ


3.1. Элсэлтийн бүртгэлийгорон нутагт Монголын их, дээд сургуулиудын консорциум тусгай журам, хуваарийн дагуу,Улаанбаатар хотод цахим хэлбэрээр http://mndu.gov.mn/elseltхаягаар явуулна.


3.2. Улаанбаатар хотодэлсэлтийн цахим бүртгэл 2020 он 6 дугаар сарын 15-ныөдрийн 08.00цагт эхэлж, 7 дугаар сарын 6-ны өдрийн 23.00цагт дуусгавар болж хаагдана.


3.3. Бүртгүүлэгч системд ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар элсэх хүсэлтээ гаргана.


3.4. Системд амжилттай нэвтэрсэн үед системээс бүртгүүлэгчийн хувийн болон ЭЕШ-ын мэдээллийг дэлгэцэнд харуулах ба хүндрэлтэй асуудал үүссэн тохиолдолд элсэлтийн комисс болон Боловсролын үнэлгээний төвд хандаж шийдвэрлүүлнэ.


3.5. Хувийн мэдээллийг баталгаажуулсны дараа сонирхсон хөтөлбөрийнхөө талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.


3.6 Системд хувийн мэдээлэл, ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц үгээ буруу оруулснаас болж үүсэх асуудлыг элсэлтийн комисс хариуцахгүй болно.

 

Дөрөв. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ


4.1. Босго оноог хангасан бүртгүүлэгчдээс сонгон шалгаруулалт хийхдээ хавсралтад заасан шалгалтуудын оноог 100 хувиар бодон нэмж хэмжээст оноог гарган онооны дарааллаар байр эзлүүлэн хуваарь сонгуулах журмыг баримтлана. Жишээ нь: Тухайн сонгосон хөтөлбөрийн хоёр шалгалтын оноог 100 хувийн харьцаагаар нэмнэ. Элсэгч нэгдүгээр хичээлд 480 оноо, хоёрдугаар хичээлд 480 оноо авсан гэж үзвэл таны нийлбэр оноо 𝐱 = 𝟒𝟖𝟎 + 𝟒𝟖𝟎 = 960оноо болно. Энэхүү оноо нь элсэгчийн ҮБХИС-д элсэхийг хүсэгчдээс шалгаруулалт хийх хэмжээст оноо болно.


4.2. Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт (БХМСҮТ, ЦХК) элсэгчдийг 2020 оны 7 дугаар сарын 27-нд Цэргийн төв эмнэлгийн цэргийн нарийн мэргэжлийн эмч нарын эрүүл мэндийн үзлэгт хамруулна. (Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан эрүүл мэндийн үзлэгт хамруулах хугацаа өөрчлөгдөж болно)


4.3. Дараах хөтөлбөрүүдэд урчадварын нэмэлт шалгалтавна.


Үүнд:

  • Хөгжмийн урлаг хөтөлбөрт элсэгчдээс сонсгол болон хөгжимдөх ур чадварын шалгалт авч, эдгээр ур чадварыг 100% гэж тооцон 70%-иас дээш амжилт үзүүлбэл тэнцэх шалгуурыг хангасан гэж үзнэ.
  • Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийнмэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр, Цэргийн хөгжмийн коллежийн Хөгжмийн урлаг болон үлээвэр хөгжмийн хөтөлбөрт элсэгчдээс ур чадварын шалгалтыг 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 09.00 цагт ҮБХИС дээр авна (шалгалт авах байр, танхимыг бүртгэлийн үед мэдэгдэнэ). Шалгалтындүнг 7 дугаар сарын 29-ны өдрийн 18.00 цагт систем дбайршуулж нийтэд мэдээлнэ.

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛОЛГОХ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧДИЙН ӨГӨХ БИЕ БЯЛДРЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН НОРМАТИВ

 

Бие бялдарын чанарууд Дасгалын төрөл Аргачлал Тэнцүүлэхүзүүлэлт

 

  1.  Хүч Дүүжинд суниах Тоо 12-оос дээш
  2.  Гэдэсний таталт Тоо 56-аас дээш
  3.  Тэсвэр 3000 метрт гүйх мин 12.30-аас дотогш
  4.  Хурд 100 метрт гүйх сек 15.0-оос дотогш

•Тайлбар: Дээрх 4 үзүүлэлтийн 3 ба түүнээс дээш дасгалыг биелүүлсэн тохиолдолд тэнцэнэ. 100 метр, 3000 метрийн гүйлтийн аль нэг дасгалд заавал тэнцсэн байвал зохино.


4.4. Онооны дарааллаар хөтөлбөр бүрээр цуваагаар байр эзлүүлж, хяналтын тоонд багтсан элсэгчдийн нэрсийг мэдээлийн самбарт байршуулна.


4.5. Цэргийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр эрүүл мэндээр тэнцэхгүй нь тогтоогдсон, бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй элсэгчдийг жагсаалтаас хасч, онооны дарааллаар дараагийн бүртгүүлэгчид сонголтыг шилжүүлнэ.


ЭЛСЭГЧЭЭР БҮРТГЭХ


5.1. Бакалаврын хөтөлбөрт тэнцсэн элсэгчдэд 8 дугаар сарын 01-04-нийөдрийн, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт элсэгчдэд 7 дугаар сарын 30-ны өдрийн08.00-17.00цагт “ҮБХИС-д суралцах эрхийн бичиг”олгоно.


5.2. Заасан хугацаанд ирж, суралцах эрхийн бичгээ аваагүй бүртгүүлэгчийг суралцахаас татгалзсанд тооцож онооны дарааллаар дараагийн элсэгчид сонголтыг шилжүүлнэ.


5.3. Бүртгүүлэгч нь эрхийн бичиг авахдаа дараах материалыг бүрдүүлсэн байна.


Үүнд:

 

  • Иргэний үнэмлэх /ахлагчийн үнэмлэх/
  • ЭЕШ-ын батламж
  • Боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  • Сурагчийн хувийн хэрэг
  • БХЯ, ЗХЖШ-ын зөвшөөрөл, анги байгууллагын тодорхойлолт /зөвхөн ахлагч нарт хамаарна/
  • 3х4 хэмжээний цээж зураг 4 хувь
  • Төгссөн сургуулийн тодорхойлолт
  • Системээс илгээсэн бүртгэлийн хуудас
  • Өөрийнсуралцах бэлтгэл, авъяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн эссе бичлэг /ҮБХИС-ийн элсэлтийн цахим хуудсанд байршуулсан загварын дагуу/
  • ҮБХИС-д элсэн суралцахыг хүссэн өргөдөл зэрэг материалуудыг битүүмжлэл сайтайхавтсанд хийж бүрдүүлсэн байна.

 

5.4. Элсэгч нь “ҮБХИС-ийн дүрэм”-д заасан суралцагчдад тавигдах шаардлагын дагуу Аюулгүй байдлын сургуулийн захирал, Эрдэм шинжилгээ, сургалтын албатай “Суралцах гэрээ” байгуулна