×

               Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь эрдмийн зэрэг олгох ахисан түвшний сургалтыг дагнан явуулдаг, гурвантаа магадлан итгэмдлэгдсэн судалгааны анхны их сургууль юм. 

Тус сургууль нь дэлхийд нэр хүндтэй орчин үеийн судалгааны элит их сургууль болох, орчин үеийн судалгаа, эрдмийн зэрэг олгох боловсролоор нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна.

               МУЭИС-ийг Монгол улсын болон гадаадын 9000 гаруй хүн (үүнээс 170 доктор /Ph.D/) суралцан төгссөний дотор шинжлэх ухааны салбарын анхдагчид,  монгол улсын гавъяатууд, төрийн зүтгэлтэнүүд нийгмийн бүхий л салбарыг манлайлан ажиллаж байна.             

2018-2019 оны хичээлийн жилд нийгэм-хүмүүнлэгийн 10 чиглэлээр докторын, 17 чиглэлээр магистрын, 11 мэргэжлээр дээд боловсролтой хүмүүст зориулсан бакалаврын оройн сургалт, байгууллагын сургалтыг нийслэл хот болон хөдөө орон нутагт зохион явуулж байна. Магистр, докторын хөтөлбөрүүдийг тухайн мэргэжлийн чиглэлээр тэргүүлэх эрдэмтдээс бүрдсэн профессорын багууд хэрэгжүүлдэг.

МУЭИС нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын нэр хүнд бүхий 60 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагуудтай судалгааны хамтарсан хөтөлбөр, байгууллагын захиалгат төсөл, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр сургалт эрдэм шинжилгээ судалгааны ажил, нийгэм хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг хамтран явуулж байна.

 

   УРИА 

Эрдмийн эрх чөлөө-Өндөр чанар-Бүтээлч мэдлэг

 

 ЭРХЭМ ЗОРИЛГО

Орчин үеийн судалгаа, эрдмийн зэрэг олгох боловсролоор нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулна.

 

      ҮНЭТ ЗҮЙЛС

Бүтээлч сэтгэлгээ 

Шударга ёс

Манлайлал

Нийгмийн хариуцлага

Дэлхийн чиг хандлага        

 

 

 

 

7600-3010
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай 20/6, ЭРДМИЙН ОРДОН
info@gradedu.mn