×

INECS ХХК нь 2007 онд гадаад дотоод худалдаа, боловсрол зуучлал, гадаад хэлний сургалтын үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа БНСУ-ын нэр хүнд бүхий их дээд сургууль, коллежуудын хэлний бэлтгэл, бакалавр магистр докторын тэтгэлэгтэй сургалтанд бүх мэргэжлээр зуучлан жил бүр 300 орчим, нийт 13 жилийн хугацаанд 2500 гаруй оюутан залуусыг Солонгос улсад мэргэжил боловсрол эзэмшихэд нь гарц болон амжилттай ажиллаж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар БНСУ-ын нийт 20 их дээд сургуулийн албан ёсны төлөөлөгчийн газраар ажиллаж байна.

Байгуулагдаад 13 жил болж буй манай туршлагатай хамт олон бүртгүүлсэн оюутнууддаа материал орчуулга болон төлбөрөө хувааж төлөх нөхцөл мөн дотоод сургалтын үнэгүй үйлчилгээг Монголдоо анхлан залуус та бүхэндээ хүргэж эхэлсэн.

Манай байгууллагын давуу тал бол БНСУ-д мэргэжил боловсрол дээшлүүлсэн баг хамт олон мэргэжлийн түвшинд зөвлөж, ажилладагаараа онцлогтой. Тиймдээ ч БНСУ-ын аль шилдэг тэргүүлэх гэсэн их сургуулиудтай хамтран ажиллаж, хамгийн боломжтой нөхцөлийг залуусдаа хүргэн ажилладаг билээ.

2014 онд БНСУ-ын шилдэг Дангүг их сургуулийн албан ёсны Монгол дах салбар хэлний бэлтгэлийн төвийг нээх хамтын ажиллагааны гэрээ байгуулан, тус сургуулийн багш мэргжилтнүүдээр багаа бүрдүүлж Монгол залуусыг дотооддоо Солонгос хэлийг мэргэжлийн түвшинд сурах боломжийг анхлан олгосон.

Мөн жил бүр уламжлал болгон "Солонгосын тэтгэлэгт боловсрол" үзэсгэлэн яармагыг гэрээт сургуулиудтайгаа хамтран өөрсдийн зардлаар амжилттай зохион байгуулсаар байна. Үзэсгэлэн яармагын үеэр Солонгосын хэлний бэлтгэлд 1 жил, Баклавр, мастерд 1 жил тус тус 100% үнэгүй суралцах эрхийн бичгийн азтан тодруулдаг билээ.

Мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлан, байгууллагынхаа нэрэмжит K-POP фестивал, Сагсан бөмбөгийн тэмцээн, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн сайн үйлсийн аян, төрөл бүрийн уралдаан тэмцээнийг оюутан залуусынхаа дунд зохион байгуулж байна. Мөн Солонгос улсад сургахаас гадна эмчлүүлэх зэрэг сайн үйлсэд гар бие оролцон ажиллаж байгаа бөгөөд нийт 130 гаруй сая төгрөгийг Монголын ирээдүй болсон залуусын оюунд хөрөнгө оруулжээ.

2014 оноос эхлэн БНСУ-ын Klean Nara, Peace Korea, Oboso зэрэг үйлдвэрлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэн албан ёсны дистрибютерээр ажиллаж байна.

2014 онд салбартаа тэргүүлж олны санал асуулгаар "Best of Mongolia-2014" шагнал

2015 оноос эхлэн БНСУ-ын эрүүл мэндийн яам болон Насарет олон улсын эмнэлэгийн туслалцаатайгаар нуруу нугас, тархины саажилт өвчтэй хүүхдүүдээс сонгон жил бүр 1 хүүхдийг эмчилгээнд явуулж эхэлсэн.

2015 онд Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газраас "Найрамдал Дархан" цол тэмдэг

2017 онд мөн л салбартаа тэргүүлж олны санал асуулгаар "Best of Mongolia-2017" шагнал

2018 онд Гоо сайхан, арьс арчилгаа, биеийн шивээс чиглэлийн мэргэжил сургалтаараа Солонгосдоо дээгүүрт ордог “Хансон” Их сургуультай гэрээ байгуулж Монгол дахь албан ёсны анхны салбар болох “Хансон бюти академи”-г нээж 1 жилийн хугацаанд 50 гаруй залуусыг мэргэжилийн make up болон таттоо артист чиглэлээр Олон улсад хүчинтэй сертифкадтай болгон амжилттай төгсгөсөн.

Цаашдаа манай байгууллага олон салбарт, мэргэжлийн хамт олонтойгоор улам өсөн дэвжин, Монголын оюутан залуусыг хөгжилд хөтлөх болно.

СБД 11-р хороо Pro One office 506 тоот
info@inecs.mn