×

Хүрээ” Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургуулийн товч танилцуулга

БСШУ-ны сайдын 2002 оны 79 дүгээр тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу “Хүрээ” Мэдээлэл Холбооны Технологийн Дээд Сургууль 2002 онд  БНСУ-ын иргэн Др, проф Ким Ён Квоны хөрөнгө, санаачлагаар байгууллагдаж, түрээсийн байранд Электроникийн инженер, Мэдээлэл холбоо, Программ хангамжийн инженер (компьютерийн шинжлэх ухаан) гэсэн 3 мэргэжлээр 90 оюутан, 10 багш, 14 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

2019-2020 оны хичээлийн жилийн байдлаар хичээлийн  2 байранд  17 бакалаврын мэргэжлийн хөтөлбөрт  800 оюутан , магистрын 7 хөтөлбөрт   44  оюутан  суралцаж 43  багш ажиллаж байна.

Тус сургууль нь 2006, 2011 онд  Боловсрол соёл шинжлэх ухааны яамаар аттестатчилагдаж, 2008 онд  Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн бол 2014 оны 12 сарын 30ны өдөр  хоёр дах удаагаа ахисан түвшний магадлан итгэмжлэл авсан.

Сургуулийн эрхэм зорилго:

Бүтээлч инженер, Хүнлэг удирдагч, Шилдэг даяарчлагч

“Хүрээ” МХТДС-ийн үнэт зүйл

  • 1. Шилдэг, шинэлэг сургалтыг оюутнууддаа хүргэнэ.
  • 2. Гадаад харилцаа хамтын ажиллагааг чухалчлана.
  • 3. Харилцагчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд эрхэмлэнэ.
  • 4. Үйлчилгээний соёл чанарыг дээдлэнэ.
  • 5. Үнэнч, шудрага, нээлттэй үйл ажиллагаа явуулна.
  • 6. Нийгмийн хариуцлагыг цаг ямагт ухамсарлан ажиллана.
  • 7. Салбартаа ямагт манлайлагч байна.
  • 8. Хамт олныхоо ажиллаж, сурч, амьдрах, хөгжих нөхцлийг дээшлүүлэхийг эрхэмлэнэ.

 

“Хүрээ” Мэдээлэл Холбоо Технологийн дээд сургуулийг сонгох 10 шалтгаан

  • 1. Тэтгэлэг олголтоороо тэргүүлэгч сургууль
  • 2. Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй сургууль
  • 3. Гадаад харилцаагаар тэргүүлэгч сургууль
  • 4. Оюутан солилцоогоор тэргүүлэгч сургууль
  • 5. БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын тоогоор тэргүүлэгч сургууль
  • 6. Мэдээлэл холбоо, технологийн салбарт мэргэшсэн шилдэг инженерүүдийг бэлтгэгч анхны хувийн сургууль
  • 7. Төгсөгчдийн ажил эрхлэлтээр тэргүүлэгч сургууль
  • 8. Олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг сургууль
  • 9. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг  дэмжигч сургууль
  • 10. Оюутанд үзүүлэх үйлчилгээгээр тэргүүлэгч сургууль

 

 

 

Хасбаатрын гудамж, 11-р хороо, Бичил хороолол, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
webmaster@huree.edu.mn