×

Тус сургууль нь 1997 онд анх үүсгэн байгуулагдан, 2012 оноос бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөн“Үндэсний техникийн дээд” сургууль, 2016 оноос Үндэсний техникийн их сургууль болонөргөжсөн.  Хөдөлмөрийн ах зээлд хамгийн  эрэлт хэрэгцээ шаардлагатай байгаа мэргэжилтнийг бэлтгэх зорилго тавьж, сургалтын үйл ажиллагааг дээд боловсролын шинэчлэлийг тусгасан, өөрийн сургуулийн стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн суралцагчийн хөгжиж төлөвших, цогц чадамжийг бүрэн эзэмшүүлэхэд чиглэсэн хөтөлбөр төлөвлөгөөгөөр хэрэгжүүлж байна.

Өдгөө  тус сургууль 2024 он хүртэл 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, өөрийн хичээлийн байртай, /нэг ээлжиндээ 1000 оюутан хичээллэх хүчин чадал бүхий  5 давхар/, 6 лаборатори, 60 гаруй багш ажилчидтай, 3000  орчим бакалаврын оюутантай, 50 гаруй магистрант, 10 орчим  докторанттай, өдөр, оройн ангийн бакалаврын 15 хөтөлбөр, магистрын 3, докторын  2 хөтөлбөрөөр тус тус сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

 

 

           

Инженерийн мэргэжлийн сургалт эрхэлдэг бусад  сургуулиудтай  харьцуулан үзэхэд ҮТИС нь инженертехнологи, менежментийн цогц сургалт явуулж байгаагаараа онцлог давуу талтай

Сургуулийн удирдлагын зүгээс гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудалд ихээхэн анхаарч ажиллаж тодорхой үр дүнд хүрч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын 10 гаруй нэр хүндтэй их дээд сургуулиудтай өргөн харилцаатай болсон бөгөөд оюутнууддаа тооны хязгаарлалтгүйгээр шилжин суралцах боломжийг олгодог болно.

.           Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр МОХ, эрчим хүч, уул уурхай, барилга, автозамын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-тай хамтран тусгай хөтөлбөр боловсруулан , тэднийг ажлын байранд бэлтгэх цуврал сургалтанд хамруулан, оюутан чөлөөт цагаараа хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг ажлын байртай болгоход чиглүүлэн ажил олгогчдын саналыг тусгасан дадлага ажлуудыг хийж байна.

.

 

 

Хаяг: Улаанбаатар хот. Баянгол дүүрэг. Чингүнжавын гудамж-78/1, 25-р эмийн сангийн зүүн хойно. Утас: 99501903, 94661566, 76109292
ntu_33@yahoo.com