×

Индиго сургалтын тѳв нь хүүхэд бүрт боловсролыг тэгш, хүртээмжтэй түгээх, хүүхэд багачуудын сурч боловсрох эрхийг хангах зорилготойгоор 2016 онд байгуулагдсан  бөгөөд 5-15 насны хүүхдүүдэд зориулсан 10 тѳрлийн хичээлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоогоор хоёр  салбар, нийт 25 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Индиго гэдэг нэр нь гоц ухаантай бусдаас ѳѳр ухаалаг ИНДИГО ХҮҮХДҮҮД гэсэн нэрээс санаа авч анх сургалтын тѳвѳѳ нэрлэж байсан.

 

Тус сургалтын тѳвийн бусад сургалтын төвүүдээс ялгарах онцлог нь хичээлийн хоцрогдол арилгах, анхан, дунд, гүнзгий бүх шатны сургалтад нэг дор хамрагдах боломжтой. Үүнээс гадна ерөнхий хичээлийн давтлагынхаа хажуугаар авьяас чадвар нээх бүжиг, зураг, шатар, карате зэрэг хөгжүүлэх сургалтуудад хамрагдах боломжтой.  Өөрөөр хэлбэл та эдгээр сургалтад хүүхдийнхээ  хичээлийн хуваарь, цаг зав, өдөр хоногтой уялдуулан хослуулан сонгон суралцуулах боломжтой билээ.

Мөн бид танд хаана ч байхгүй хамгийн хямд үнийг санал болгоно.  Бид сурагчдыг нэг дор олон төрлийн сургалтад хамруулах үүднээс сургалтаа тогтмол 70-80 хувь хямдаруулдаг.

Салбар 1 ; 11-р хороолол Саруул хотхон 4уул хүнсний захын 2 давхарт, 70008118, 80803333 Салбар 2 ; 1-р хороолол Цамбагаравын арын зам дагуу 86-р сургуулийн хажууд Индиго сургалтын тѳв, 70148118 ,911044444
mgl_mimo@yahoo.com