×

”Монгол соробан” сургалтын төв нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 5-16 насны хүүхдүүдэд япон сампин соробангаар нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлийн тоо бодуулах, анзан буюу соробангийн дүрмээр цээжээр бодож сургах сургалтыг Япон стандартын дагуу явуулж байна.

Манай төвийн сургалтанд хамрагдан япон сампин соробангаар тууштай, зөв хичээллэсэн хүүхэд олон оронтой тоог богино хугацаанд цээжээр нэмж, хасч, хувааж, үржүүлж чаддаг болохоос гадна анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж сурна, тоо бодох чадвар нь эрс дээшилж, ой тогтоолт нь сайжирна, тэвчээртэй, тайван дөлгөөн зан чанартай болж, “сууж” сурна.

МОНГОЛ СОРОБАН төвийн сургалт

  • Ердийн сургалт 7 хоногт 2 удаа 90 минутаар явагдана. Суралцагч 7 хоногийн 2 удаагийн хичээлийн өдөр, цагаа багштайгаа ярьж тохиролцон, ангиа сонгоно.
  • Бямба, ням гаригийн анги бий.
  • Сурагчдын улирлын амралтын үеэр түргэвчилсэн сургалтыг зохион байгуулдаг.
  • 5-6 настнуудыг тусгай хөтөлбөрөөр хичээллүүлнэ
  • 6-8 дугаар сард зуны сургалт (7 хоногт 5 удаа) явагдана.
  • Шилдэг сурагчид Японд болох сургалт-аялалд хамрагддаг.

МОНГОЛ СОРОБАН төвийн хичээлийн товч агуулга
Тус төвийн сургалтын хөтөлбөрийг зөвлөх багш Яманака Коожигийн удирдлагаар Монголын соробангийн холбоонд боловсруулсан бөгөөд Японы соробангийн чадварын түвшин тогтоох холбооноос нягтлан баталгаажуулсан болно.

Тус төвд суралцагч хүүхдүүд анхан, дунд, гүнзгий, дээд гэсэн 4 шатанд суралцаж, соробангийн сургалтын үндсэн хөтөлбөрийг дуусгана. Үндсэн хөтөлбөрийн дараа үргэлжлүүлэн Нэмэлт хөтөлбөрт суралцах боломжтой.

  • Анхан шат. Долоо хоногт хоёр удаа 90 минутаар, нийтдээ 3 сар хичээллэж анхан шатыг дүүргэн, Японы соробангийн сургалтын стандартаар соробангийн болон анзан (цээж тоо)-гийн зохих зэрэг (кюү, дан)-ийг эзэмшинэ.
  • Дунд шат. Анхан шатыг дүүргэсэн хүүхэд үргэлжүүлэн 3 сар суралцаж, дунд шатыг дүүргэснээр соробангийн болон анзан (цээж тоо)-гийн зохих зэрэг (кюү, дан)-ийг эзэмшинэ.
  • Гүнзгий шат. Дунд шатыг дүүргэсэн хүүхэд үргэлжлүүлэн 3 сар суралцаж, соробангийн болон анзан (цээж тоо)-гийн зохих зэрэг (кюү, дан)-ийг эзэмшинэ.
  • Дээд шат. Гүнзгий шатыг дуусгасан хүүхэд үргэлжлүүлэн 3 сар суралцаж, соробангийн болон анзан (цээж тоо)-гийн зохих зэрэг (кюү, дан)-ийг эзэмшин, үндсэн хөтөлбөрийг дуусгана.
  • Үндсэн хөтөлбөрийг дуусгасан хүүхэд үргэлжлүүлэн Нэмэлт хөтөлбөрт суралцан, соробангийн болон анзан (цээж тоо)-гийн илүү өндөр зэрэг (кюү, дан)-ийг эзэмших боломжтой.

Суралцагчдад тухайн шатыг дуусгах бүрт эзэмшсэн кюү, дан-д нь тохирох гэрчилгээ олгоно.

МОНГОЛ СОРОБАН төвийн багш нар

“Монгол соробан” төвд Японы соробангийн чадварын түвшин тогтоох холбооны 1-2 дугаар кюү, 1-2 дугаар дан-гийн шаардлага хангасан багшлах сертификаттай багш нар ажиллаж байна

МОНГОЛ СОРОБАН төвийн гадаад харилцаа

”Монгол соробан” сургалтын төв нь Японы соробангийн холбоо, Японы соробангийн сургуулиудын холбоо, Японы соробангийн чадварын түвшин тогтоох холбоо, Китазава жюкү, Яманака скүүл, Абакас стажио зэрэг Японы соробангийн холбоо, сургууль дамжаа, төвүүдтэй байнгын харилцаатай ажиллаж байна.

Утас: , 99052442, 89895465, (Баасан гаригаас бусад өдөр ажлын цагаар: 323734, 463524, 77052442)
tumurasu@yahoo.com