×

Монголын Оюун Ухааны Академи нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж  буй өөрчлөлтийн энэ эрин зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжлийн олон талт сургалт, судалгааг явуулж хүүхэд, залуусын оюуны чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн оюуны хязгааргүй нөөц бололцоог нь нээсээр байгаа билээ.

Сургалтыг мэргэжлийн өндөр чадвартай, мэдлэгээ бусдад хуваалцах мэдрэмжтэй шилдэг залуу багш нараар шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практикийг хослуулсан суралцагч төвтэй сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж оюуны онцгой чадваруудыг эзэмшүүлж байна.

 

Уриа: Сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж
  Оюуны хүрдийг дэлхийд таниулна

 

Эрхэм зорилго: Монгол хүний оюуны чадавхийг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж Монгол Улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэнэ.

Бид өнгөрсөн хугацааанд Улаанбаатар хот болон 18 аймагт 35,000-аас илүү хүнд оюуны хөгжлийн цуврал лекцээ үнэ төлбөргүй уншиж, 5000-аас илүү сурагчдыг оюуны хөгжлийн олон талт сургалтууддаа хамруулсан байна. Мөн төрийн болон хувийн хэвшлийн 280 гаруй байгууллагад сургалт явуулсан. Мөн санхүүгийн боломжгүй нийт 163 хүүхдийг богино болон урт хугацааны сургалтанд суулгаж академийн дэргэдэх “Mega Mind” тамирчдын клубээрээ дамжуулан олон арван хүмүүнлэгийн ажлыг нийгэмдээ хийж гүйцэтгэжээ.

Бид эрхэм зорилгынхоо хүрээнд дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэн хүүхэд, залуусыг дотоод, гадаадын тэмцээнд оролцон өөрийгөө сорих боломжийг олгосоор байна. Өнөөг хүртэл манай хамт олон дотооддоо оюуны спортын 70 тэмцээнийг амжилттай зохион байгуулж 5300 гаруй тамирчдыг хамруулан Америк, Англи, Хятад, Тайван, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Солонгос зэрэг олон улсын 43 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 612 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.

ХУД, 11-р хороо, Зайсан Zaisan Square, 5-р давхар, 504 тоот /Танктай хөшөөний чанх хойно/
manager@mastermind.mn