×

Бэлтгэл хийхэд зохимжтой цаг
Бодибилдинг фитнессээр хичээллэхэд зохистой цагийн талаар олон хувилбарууд байдаг. Өглөөгүүр бэлтгэл хийснээр бодисын солилцоо эрчимжиж, өөх шатах процесс түргэсдэг нь бөөрний дээд булчирхайнаас ялгарах бодис болох катехоламинтай холбоотой. Өдөр болон оройн бэлтгэл нь булчин ургах, хүч нэмэгдэхэд дөхөмтэй. 
АНУ-н Вильямсбургийн эрдэмтэдийн судалгааны дүнд хамгийн сайн цаг нь 16:00-20:00 болохыг тогтоожээ. Судалгаанд 100н бэлтгэл хийдэггүй залуус оролцож бүгд өдрийн янз бүрийн цагт бэлтгэлээ хийсэн(8:00, 12:00, 16:00, 22:00). Үр дүнг нь үзэхэд булчингийн чанар сайжирсан нь орой үдшийн цагт байжээ. Мэдээж тохирсон жин өргөх, техниктэй хийснээр булчингийн ширхэгүүд ачааллаж байснаар. Мөн түүнчлэн эрдэмтэд тестостерон (эр даавар) болон кортизол гормон өдрийн турш хэрхэн өөрчлөгддөгийг судалжээ. Тестостерон нь булчингийн масс авахад, кортизол нь булчингийн гэмтэх явц, өөхний хуримтлалд нөлөөлнө. Өдрийн эхний хагаст тестостероны хэмжээ өндөр ба оройн бэлтгэлийн дараа өглөөний хэмжээнээс нь ихэсдэг байна. Кортизолын хувьд өглөөтэйгөө харьцуулахад орой харьцангуй багасдаг. Хамгийн бага хэмжээ нь 19:00 цагийн үед, хамгийн их нь 7:00 цагт. 
Үр дүн нь хамгийн зохистой цаг нь 19:00. 

Хүннү гудамж, 26-р хороо Олимп хотхон 13312 Ulaanbaatar, Mongolia