×

Рафлес Боловсролын Корпораци (Raffles Education Corporation Limited) нь Сингапурын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани юм. Тус корпораци нь дэлхийн 13 орны 23 хотод байрлах Рафлесийн 25 салбар сургуулиудыг эзэмшдэг ба үйл ажиллагааг нь удирдан явуулдаг. Рафлес Боловсролын Корпораци нь Их Британийн нэр хүндтэй их сургуулиудтай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын зэргийг оюутнууддаа санал болгодог.

1990 онд анхны коллежоо Сингапурт байгуулснаас хойш, Рафлес Боловсролын Корпораци улам бүр өргөжин тэлж,  Бизнесийн удирдлага, Интерьер дизайн, График дизайн, Хувцас дизайн, Аялал жуулчлалын менежментээр Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг 20,000 гаруй оюутнуудад хүргэж байна.   

Рафлес Боловсролын Корпорацийн амжилтын нууц нь маш чанд чанарын удирдлага, сүүлийн үеийн сургалтын програм болон практикт суурилсан дадлагын төсөл хөтөлбөрүүдэд байдаг.

Рафлес Групп нь таныг ирээдүйн карьерт тань бэлдэж, амжилтанд хүрэхэд тань туслах 2500 гаруй академик болон захиргааны ажилчидтай.

Сингапур Улсын Рафлес Боловсролын Корпорацийн Монгол Улс дахь салбар сургууль болох Рафлес Интернэшнл Институт нь анх 2005 онд байгуулагдсан. Улаанбаатар хотын төвд байрлах тус сургууль нь 400 гаруй оюутан хүлээн авах хүчин чадалтай ба утасгүй интернэт, номын сан, тав тухтай хичээлийн танхим, амралтын өрөө зэрэг сургалтын таатай орчинд олон улсын мэргэжлийн арвин туршлагатай, чадварлаг багш нараар хичээл заалгах, чанартай дээд боловсрол эзэмших бүрэн нөхцөл, боломжоор хангасан.

Рафлес Боловсролын Корпораци нь Камбож, Хятад, Энэтхэг, Индонез, Малайз, Филиппин, Саудын Араб, Сингапур, Шри Ланка, Швейцарь, Тайланд зэрэг дэлхийн 13 улсын 22 хотод 24 салбар сургуультай бөгөөд жилээс жилд боловсролын бүхий л салбарыг хамарсан байгууллага болон өргөжсөөр байна.

Бид 2016 оноос эхлэн Их Британий Нортумбриа Их Сургуультай хамтран ажиллаж эхлэснээр Монгол оюутнууддаа эх орондоо суралцаад 3 жилийн хугацаанд Их Британий бакалаврын зэргийг авах боломжийг олгож байгаа юм. Бүх хичээл Англи хэл дээр явагдахын сацуу, хичээлүүдийг олон улсын мэргэшсэн багш нар орох учраас манай төгсөгчид олон улсын мэргэжилтнүүд болдог.

Манай Англи хэлний хөтөлбөр нь Монголдоо хамгийн шилдэг хэлний сургуулиудын нэгд тооцогддог. TESOL-ийн мэргэшилтэй 100% гадаад багш нар мэргэжлийн түвшинд нийт 6 түвшний оюутнуудад англи хэлийг заадаг учраас бид үр дүн, чанарын 99.99% баталгаа олгодог.

 

Яингэлтэй дүүрэг 5-р хороо Tumurchny Street 211238 Ulaanbaatar, Mongolia
admission@raffles-institute.edu.mn