×

ХААИС нь одоогоос 65 жилийн тэртээ анх мал эмнэлгийн анги нээгдэж анхны хичээлээ эхэлж байснаар түүхэн замналынхаа анхны хуудсыг нээж байсан бол, өнөөдөр бүрэлдэхүүний 6 сургууль, харъяа тэргүүлэх 3 эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалт дадлагын баазтайгаар үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд 10.000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. ХААИС нь байгууллагдсан цагаасаа эхлэн нийт 30.000 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

 

 

 ХААИС нь 77 жилийн тэртээ Мал эмнэлгийн ангийг нээж түүхэн замналынхаа анхны хуудсыг эхлүүлсэн. Одоо бүрэлдэхүүний таван сургууль, орон нутгийн салбар нэг сургууль, харьяа эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнтэй, эрдэм шинжилгээ-сургалт үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний, төрийн өмчийн, ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. Шинжлэх ухаан шинэ техник технологид суурилсан сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулан 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 9000 гаруй оюутан суралцаж байна.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хөдөө аж ахуйн их сургууль нь гадаадын 35 орны 174 байгууллагатай 189 гэрээг байгуулан ажиллаж байгаагаас 2017 оны байдлаар гадаадын 6 орны 14 байгууллагатай шинээр хамтын ажиллагааны гэрээ, мөн нэмж 6 дэд гэрээ байгуулжээ. Хамгийн олон гэрээтэй улсуудыг дурдвал БНСУ-39, ОХУ-33, БНХАУ-21, Япон 20 тус болно.

 

 

2017 оны байдлаар ХААИС-д гадаадын 5 орны нийт 109 оюутан бакалавр, магистр, докторын шатанд суралцаж байна. Үүнд: бакалаврын сургалтанд БНАЛАУ-ын 4, БНХАУ-ын 49, БНСВУ-ын 2 оюутан, магистрын сургалтанд БНХАУ-ын 28, БНСУ-ын 1, Казахстан улсын 1, докторын сургалтанд Казахстан улсын 15, БНХАУ-ын 8 оюутан тус тус амжилттай суралцаж байна.

ХААИС болон харъяа хүрээлэнгүүдээс нийт 96 багш судлаач гадаадын 17 орны их, дээд сургуулиудад суралцаж байгаагаас магистрантурт 9, докторантурт 80, докторын дараах 3, мэргэжил дээшлүүлэх сургалтанд 3 багш, судлаач хамрагдаж байна.

2017 онд ХААИС-аас 32 оюутан гадаадын 4 орны 7 их, дээд сургуулиудад суралцаж байна. Үүнд: хос зэрэг олгох хөтөлбөрөөр бакалаврт 28, оюутан солилцооны хөтөлбөрт 2, хэлний бэлттэлд 2 оюутан тус суралцаж байна. Олон улсын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Хөдөө аж ахуйн их сургууль 2017 оны байдлаар 7 орны 23 их сургуультай 26 олон улсын хөтөлбөрийг гадаадын их сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Үүнд:

 

НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хөдөө  аж  ахуйн  их  сургууль  нь  Төв  номын  сандаа  мэргэжлийн  200  гаруй мянган ном, сурах бичиг, гарын авлага бүхий 3 уншлагын заалтайгаас гадна бүрэлдэхүүний 5 сургууль тус бүрдээ мэргэжлийн номын сантай. Мөн оюутны үйлчилгээнд зориулсан компьютерийн болон интернет төвүүдтэй, шуудан холбооны үйлчилгээг үзүүлж байна.

 

 

Номын сангийн веб хаяг  lib-center.muls.edu.mn

Номын сангийн электрон каталогын хаяг  lib4u.net/?lib=muls

 

Дараах мэдээллийн сангууд руу ХААИС-ийн сүлжээнээс шууд хандах боломжтой.

www.springerprotocols.com        www.bioone.org

www.link.springer.com                www.oxfordreference.com

www.jstor.org                              www.oxfordmedicine.com

www.oecd-ilibrary.org                 www.springeropen.com

 

ОЮУТНЫ БАЙРНЫ НОМЫН САН

/Ажлын өдрүүдэд19.00-21.00 цаг/

ХААИС-ийн оюутны III байрны 3 давхарт оюутны номын сан ажилладаг. Тус номын сан нь шинжлэх ухааны бүх салбарын монгол хэл дээрх ном, сурах бичгээр үйлчилдэг. Номын санч Ж. Бямбажав хариуцан ажилладаг.

 

ХААИС-ИЙН АРХИВЫН ФОНД

ХААИС-ийн архивт 1958 оноос өнөөг хүртэлх сургуулийн ректорын  тушаал, санхүүгийн баримт, сургалт болон сургуулийн үйл ажиллагаатай холбоотой бүх баримт бичиг хадгалагддаг.   ХАА-н төв номын сангийн  № 103, Оюутны III байр 3-р давхарт байрладаг. Тус фондыг номын санч С.Одончимэг хариуцан ажилладаг.

75107777
17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан
info@muls.edu.mn