×

СУИС-ийн бүтцийн  6 сургууль:

  • Дүрслэх дизайн урлагийн сургууль нь “Хувцасны дизайн”, “График дизайн”, “Уран зураг”, “Зураасан зураг”, “Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт”
  •  Радио телевиз медиа урлагийн сургууль нь “Сэтгүүл зүй”, “Зураг авалт”, “Найруулах урлаг”, “График дизайн”, “Дуу чимээний технологи”, “Радио, дэлгэцийн техник, технологи”
  • Театрын урлагийн сургууль нь “Жүжиглэх урлаг”, “Найруулах урлаг”, “Урлаг судлал”, “Утга зохиол судлал”
  • Бүжгийн урлагийн сургууль нь “Багш, урлагийн боловсрол”, “Бүжгийн багш”
  • Хөгжмийн урлагийн сургууль нь “Багш, урлагийн боловсрол”, “Хөгжмийн урлаг”, “Хөгжимдөх урлаг”, “Дуулах урлаг”, “Үндэсний язгуур урлаг”
  • Соёлын сургууль нь “Номын сан судлал”, “Маркетинг”, “Менежмент”, “Соёл судлал”, “Аялал жуулчлал” гэсэн хөтөлбөрөөр 
  • СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль нь “Хөгжмийн урлаг”,  “Бүжиглэх урлаг”, “Дүрслэх урлаг”, “Жүжиглэх урлаг”, “Сэтгүүлч, хөтлөгч” гэсэн чиглэлээр тус тус элсэлт авч, соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэж байна. Нийт төгсөгчдийн 80% нь мэргэжлээрээ ажиллаж, чөлөөт уран бүтээлч болдог.

2011-2012 оны хичээлийн жилд бакалаврын 3129 оюутан, 386 магистрант, 145 докторант буюу нийт 3660 оюутан суралцаж байсан бол 2015-2016 оны хичээлийн жилд бакалаврын 3412 оюутан 518 магистрант, 149 докторант буюу нийт 4079 оюутан суралцсан байна. Энэ нь бакалаврын сургалтад хамрагдсан оюутны тоо тогтвортой, харин ахисан түвшний сургалтад суралцагчдын тоо 2012 оныхтой харьцуулахад 21 хувиар өссөн байна. Бакалаврын сургалтаар явуулж байсан 65 мэргэжлийн хөтөлбөрийг багцалж 26 сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж 2014 оноос мөрдөж байна.

Дэлхий дахины хөгжлийн чиг хандлагатай уялдуулан СУИС-ийн сургалтын хөтөлбөр, ЮНЕСКО-гийн Боловсролын олон улсын стандарт ангиллын дагуу бакалаврын 65 мэргэжлийг 26 хөтөлбөрт нэгтгэж, бүтцийн сургуулиудад хөтөлбөрийн дэд хороо байгуулж магистрын 33, докторын хоёр хөтөлбөрийг шинэчлэн боловсруулав.  СУИС-ийн сургалтын өвөрмөц онцлог бүхий дэг сургууль болон шавь сургалтыг бүтцийн сургууль (ХУС, БУС, ДДУС)-иуд амжилттай хэрэгжүүлснээр 2016 оны байдлаар тэдгээрт хамрагдсан оюутны тоо 2011 онтой харьцуулахад 21,4 хувиар өсчээ. Сургалтын үйл ажиллагаанд “UNICULTURE” удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлэх ажлыг тасралтгүй хийснээр бакалаврын хөтөлбөрийн хувьд бүрэн хэрэгжиж, сургалтын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт сайжирсан боловч ахисан түвшний сургалт (магистрант, докторант)-нд нэвтрэх ажил эхлээд байна. Соёлын сургууль дээр зайн сургалтын төв байгуулан “Номын сан судлал”, “Менежмент” хөтөлбөрөөр элсэлт авч, зайн сургалт зохион байгуулж байна. Сургах ба суралцах үйл явцыг олон улсын жишигт хүргэх, оюутнуудад цогц чадамж эзэмшүүлэх зорилгоор зарим мэргэжлийн хөтөлбөрүүдээр төсөлд суурилсан сургалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн сүүлийн жилүүдэд оюутнуудыг олон улсын болон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал, мэргэжлийн олимпиад, уралдаанд бэлтгэн оролцуулах ажил тогтмолжиж байна.

Чингэлтэй дүүрэг, Бага тойруу - 26 Улаанбаатар - 210646 Монгол улс
info@msuac.edu.mn