×

Манай байгуулага нь 2015 оны 6-р сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж Англи хэлний сургалт, хүмүүнлэгийн ажил, олон улсын харилцааны чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулсаар ирсэн. Нийт үндсэн 6 ажилтантай цагийн 5 ажилтантай. Дээрхи гурван чиглэлээс Англи хэлний заах арга зүйг шинэчлэх тэр дундаа хэлний хэрэглээг богино хугацаанд эрчимтэйгээр явуулах олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагаас IELTS, TOEFL-ийн шалгалтыг тухайн хүний онцлог, нас, эрэлт хэрэгцээнд тааруулан амжилттайгаар явуулах хөтөлбөр маань нийт Англи хэл сонирхон судалж байгаа, цаашид гүнзгийрүүлэн судалж байгаа судлаач оюутнуудын дунд тун амжилттай явагдаж бодит үр дүнд хүрээд байна. Үүнд, ойролцоогоор нийт 1000 гаруй оюутан суралцагчийг сургаснаас 80-аас дээш хувь нь тэтгэлэгийн сургалтанд хүлээн зөвшөөрөгдөхүйц оноог авч гадаад дотоодын их сургуульд сонгогдон суралцаж байна. Гагцхүү хэлний хичээл заахаас гадна суралцагчийг идэвхижүүлэх сэргээх хөтөлбөр аянг тогтмол явуулдаг. Тухайлбал, хамтран ажиллагч байгууллага дээр очиж танилцах, сурсан хэлний чадвараараа орчуулга хийх, нийгмийн залуу манлайлагч, идэвхитэн зүтгэлтэнг урьж яриа хийлгэх, эх орондоо эргэж ирж хувь нэмрээ оруулах гэх мэт аянг явуулсар ирсэн. Манайд суралцаж төгссөн оюутануудын дийлэнхи нь Австрали, Америк, Канад, Япон гэх мэтийн өндөр хөгжилтэй оронд суралцаж байна. Бид нийгэмд хүлээх үүргээ бодитоор биелүүлэх зорилгоор сайн дурын ялангуяа эргэх холбоотой аянг явуулсаар ирсэн. Үүнд Лантуун дохио төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж боловсон хүчинг нь хэлний мэдлэгийн хүрээнд дадлагажуулах, харъяа нутаг дэвсгэрийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг сурган цаашид ажлын байраар хангах, байгаль орчиноо хоггүй болгох гэх мэт ажлыг амжилттай хийсээр ирсэн. Ажиллах боловсон хүчний хувьд Тесолын зэрэгтэй багш 2, мөн кембрижийн шалгагч багшийн эрхтэй багш 1, гадаадад Англи хэлний заах арга, стандарын зэргээ ахиулсан багш 1, мэргэжлийн гадаад багш нар ажиллаж байна. Бидний онцлог бол 3 сар тутам хичээлийн хөтөлбөрөө шинэчилж, бодит практикийг суурь болгон ажиллаж байна. Бидний зорилго бол хэлийг орчинд их мөнгө зарцуулалгүйгээр эх орондоо найдвартай, баталгаатай арга техникийг үндэслэн хурдан хугацаанд сурах мөн Монгол хүний оюуны чадамжийг үнэлэх, дотоодын эдийн засгийг тогтвортой байлгахад гадагшаа явж сурахад зарцуулж буй мөнгөний урсгалыг зогсоож дотооддоо нийлүүлэхэд оршино.

СБД, Ерөнхий сайд А.Амарын гудамж, CITY CENTER, 9-р давхар, 901 тоот. /Сүхбаатарын талбайн хажууд/ Ulaanbaatar, Mongolia 14200