Шинэ эрин олон улсын сургуульд суралцах хүсэлтэй, дараах шаардлагыг хангасан сурагчид сонгон шалгаруулалтад оролцоно.

2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсч,

2022-   2023 оны хичээлийн жилд VI ангид суралцах сурагч байх

V ангид судласан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх

Хяналтын_тоо:

2022-2023 оны хичээлийн жилд 6-р ангийн 2 бүлэгт нийт 50 сурагч элсүүлнэ.

 

Бүртгүүлэхдээ_авч_ирэх_материалууд:

1. Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт

2. Тухайн сурагчийн төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ/

3. Сурагчийн хувийн хэрэг эх хувиараа /Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/

4. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын /эсвэл сургалтын менежерийн/ тодорхойлолт

5. Бүртгэлийн хураамж болох 25,000 төгрөгийг Төрийн сангийн 100900015078 тоот дансанд тушаасан баримт /Дансны нэр: Шинэ Эрин лаборатори сургууль, Гүйлгээний утга: Хүүхдийн овог, нэр/

 

Жич: Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирнэ. Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагчийг бүртгэх боломжгүй болохыг анхаарна уу!

Бүртгэл:

2022 оны 6 дугаар сарын 11-нээс 16-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Шинэ Эрин олон улсын сургуулийн 109 тоот өрөөнд бүртгэнэ.

 

Шалгалтын_тов:

Шалгалт 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагаас Шинэ Эрин олон улсын сургууль дээр зохион байгуулагдана.

Хаяг:

БГД, 4-р хороо, Замчдын гудамж, Шинэ эрин олон улсын сургуулийн байр

/Варьете чуулгын хойно, 20-р дунд сургуулийн зүүн талд/

Холбоо барих утас: 77228484

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН КОМИСС