Анх энэхүү тэтгэлгийг улс төр, нийгэмд эзлэх байр суурь, шашин шүтлэгээрээ хавчигдаж байсан орны оюутнуудад зориулан олгож эхэлсэн бөгөөд өдгөө Германы хамгийн том тэтгэлгүүдийн нэгт тооцогдох болжээ.

Тэтгэлэг цуврал №31: Фридрих Эбертийн сангийн тэтгэлэг 2022

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Фридрих Эбертийн сан нь ардчилал, улс төрийн боловсролыг сурталчилж, оюутнуудын оюуны чадавхыг дээшлүүлэх тал дээр ажиллаж эхэлсэн Германы хамгийн анхны байгууллага юм. Одоогоор тус байгууллага манай улсаас гадна нийтдээ 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна. (mongolia.fes.de)

Энэхүү тэтгэлгийг бакалаврмагистр, докторын зэрэгт олгох бөгөөд тэнцсэн оюутнууд ХБНГУ-д хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулиуд, эсвэл коллежуудаас сонгон суралцах боломжтой. (ХБНГУ-ын их сургуулиуд үнэгүй байдаг)

Бакалавр болон магистрын зэргийн зуны элсэлтэд өргөдөл хүлээн авах хугацаа 2022 оны 5 дугаар сарын 31-нд дуусах бол өвлийн элсэлтэд өргөдөл авах хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 30-нд дуусна. Харин докторын зэргээр суралцах хүсэлтэй оюутнууд өргөдлөө хэзээ ч явуулж болно.

Санхүүгийн тусламж:

  • Сар бүр стипенд олгох

    1. Бакалавр- 750 евро

    2. Магистр, доктор- 850 евро

  • Эрүүл мэндийн даатгалд үнэ төлбөргүй хамруулах

  • Хэрвээ тэтгэлэгт тэнцэгч хүүхэдтэй бол сар бүр 276 евро олгох

 

Суралцах боломжтой салбарууд:

Бүх төрлийн салбараар суралцах боломжтой.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Их сургууль болон ахлах сургуулийн дүнгийн хуулбар

  • Герман хэлний мэдлэгийг батлах бичиг баримт

  • CV

Тэтгэлгийн шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Нийгэм, улс төрийн оролцоо, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг байх

  • Хариуцлагатай, итгэл даахуйц, сурах чин хүсэл эрмэлзэлтэй байх

  • Хэдий ихэнх хичээлүүд англи хэл дээр заагдах ч герман хэлний өндөр мэдлэгтэй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.fes.de-ээс авна уу!

Тэтгэлэгт бүртгүүлэх холбоос: fes.de

Эх сурвалж: brightscholarships