МГТИС-ийн “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын (M.Sc.) хөтөлбөрийг  танилцуулах  цахим уулзалт зохион байгуулагдана

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын шинэ хөтөлбөр (M.Sc.) танилцуулах цахим уулзалтыг 2020 оны 12-р сарын 10-ны өдөр 13:00 цагаас зохион байгуулах гэж байна.

2021 оны хаврын семестрт эхлэх уг магистрын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой энэхүү уулзалтыг МГТИС-ийн профессор багш нар удирдан явуулж, оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна тэдний сонирхсон асуултад хариулт өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт (M.Sc.) суралцсанаар тухайн оюутан инженерчлэл, байгалийн шинжлэх ухааны мэдлэгээ улам баяжуулахаас гадна бие дааж, хэрэглээнд суурилсан судалгааны ажил хийх чадвараахөгжүүлэх боломжтой. Энэхүү Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг МГТИС-ийн ХБНГУ-ын түнш их сургуулиуд, байгууллагауудын хамтын ажиллагааны үр дүнд, Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын онцлог хэрэгцээнд нийцүүлэн боловсруулснаараа онцлогтой.

Энэхүү ахисан түвшний хөтөлбөрт (M.Sc.) хамрагдсанаар судалгаа, боловсруулалтын салбарт инженер, эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллахад шаардагдах ур чадвар, мэдлэгийг бүрэн эзэмших болно. Уул уурхай, боловсруулалт, үйлдвэрлэл, механикийн системийн загварчлал боловсруулах, эрчим хүч цахилгаан үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний систем, хүрээлэн буй орчны инженерчлэл, төслийн менежмент, үйлдвэрлэлийн инженерчлэл гэх зэрэг бусад салбарт ажиллах боломжтой.

Инженерийн болон байгалийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй, магистрын зэрэг эзэмшихээр зорьж буй та бүхнийг энэхүү цахим уулзалтанд оролцохыг урьж байна.

Уулзалтын Zoom холбоос:

https://zoom.us/j/93612364096?pwd=UDB5bzlzWXF6ZDlGVFpRa1lUWGlEdz09

Холбоо барих: 99031692, 80096911

И-мэйл:info@gmit.edu.mn

Вэб хуудас:www.gmit.edu.mn