Балет бүжиглэх дуртай 11 настай, нигери хүүгийн бичлэг сошиал орчинд тавигдсанаар мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, Нью-Йорк хотын бүжгийн сургуулийн захиргаанаас түүнийг тэтгэлгээр суралцуулахаар болжээ.

 

Гадаа, хөл нүцгэн маш эвсэлтэйгээр бүжиглэж байгаа Энтони Ммесома Маду хүүгийн бичлэгийг анх түүний харьяалагддаг Нигерийн Лип Бүжгийн академийн сошиал хуудаст байршуулахад маш олон хүнд таалагдан, эерэг сэтгэгдэл ар араасаа хөвөрсөөр байжээ. Түүний бичлэгийг Нью-Йоркийн Бүжгийн сургуулийн багш Синтия Харви олж харан сургуульдаа тэтгэлэгтэй суралцуулах саналыг захиргаандаа тавьснаар хүү өдгөө хүссэн мэргэжлээрээ саадгүй суралцаж байгаа аж.

Синтия “Бид балетийн бүжгийн төрлийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийг хичээж байна. Хөвгүүд ч бас балет сайн бүжиглэж чаддаг. Балет нь зөвхөн эмэгтэй бүжигчдийн хийдэг зүйл биш юм” хэмээжээ. 

 

Мөн тэрээр “Англид байдаг найз минь анх энэ бичлэгийг над руу явуулсан юм. Би тэрхүү бичлэгийг үзээд л түүнийг шууд хайж эхэлсэн. Бидний гол зорилго бол оюутнууд маань Нигери улсад балетийг сурталчилах төлөөлөл болж энэхүү сонгодог урлагийн дэгжин хээнцэр байдлыг харуулахын зэрэгцээ соёлыг тэлэх том хөшүүрэг болгоход тустай хэмээн найдаж байна” гэжээ. 

Эх сурвалж: washingtonpost.com

  138   Tweet