ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД:

 

1. “АЧ” АУИС-ын хэрхэн яаж элсэх?
Элсэлтийн бүртгэл орон даяар цахимаар 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагт нээж 7 дугаар сарын 7-ны өдрийн 14:00 цагт хүртэл https://burtgel.ach.edu.mn хаягаар бүртгэнэ. Элсэх эрх олгох үйл ажиллагааг 2020 оны 7 дугаар сарын 9-ны өдрийг дуустал зохион байгуулна.

 

 

2. Сургалт явуулдаг мэргэжлийн чиглэлүүд болон суралцах хугацаа?

  •  Хүний их эмч мэргэжил, 6 жил
  •  Уламжлалт анагаах ухааны их эмч, 6 жил
  •  Нүүр амны их эмч, 5 жил
  •  Нийгмийн эрүүл мэнд судлаач, 5 жил
  •  Сувилагч, 4 жил

 

3. Хөдөө орон нутгаас хэрхэн элсэх вэ?
Тус сургуулийн элсэлтийн бүртгэлийн систем нь 2020.07.01-07.07 -ны 14:00 цагийн хооронд burtgel.ach.edu.mn хаягаар цахимаар бүртгэх тул орон зай, цаг хугацаанд хязгаарлагдахгүйгээр бүртгүүлэх боломжтой. Иймд та дурын интернэтэд холбогдсон суурин компьютер, таблет, гар утас зэрэг төхөөрөмжнөөс дэлхнийн хаанаас ч бүртгүүлэх боломжтой.

 

4. “АЧ” АУИС-д хэн элсэх боломжтой вэ?
 2018, 2019, 2020 онуудад Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ) өгсөн Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-н хүчинтэй батламжтай иргэн.
 Диплом болон Бакалавр, түүнээс дээш зэрэг төгсөгчид.

 

5. Ямар бүртгүүлэгчийг шууд элсүүлэх вэ?

  • ЭЕШ-ийн босго оноо (410) ба түүнээс дээш оноотой, мөн 2018, 2019, 2020 онд Улсын хэмжээний Хими ба Биологи, Математикийн олимпиад, уралдаан тэмцээнд I-III байр эзэлсэн элсэхийг хүсэгчидийг сонгосон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.
  •  ЭЕШ-ийн босго оноо (410) ба түүнээс дээш оноотой, мөн урлаг, спортын гоц авъяастай, олон улс болон улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний байруудад шалгарсан элсэхийг хүсэгчидийг сонгосон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.

 

6. Элсэлтийн бүртгэлийн хураамж хэд вэ?
 Бүртгүүлэх мэргэжилийн тоо хамаарахгүй 10000 төгрөг.

 

7. “АЧ” АУИС-д бүртгүүлэх эеш-ийн босго оноо хэд вэ?
 БСШУСЯ-наас тогтоож өгсөн ЭЕШ-ийн 410 ба түүнээс дээш оноотой бол бүртгүүлэх боломжтой.

 

8. Онооны жагсаалтыг хэрхэн гаргах вэ?
 Бүртгүүлэгчийг ЭЕШ-ийн Үндсэн /Хими/ болон Дагалдах /Биологи/ хичээлийн шалгалтын оноог нэмж нийлбэр оноогоор жагсаана. Оноо тэнцсэн тохиолдолд боловсролын гэрчилгээний дундаж дүнг харгалзана.

 

9. Ажиллагсад ЭССЭ-г хэрхэн яаж бичих вэ?
 500 үгэнд багтаасан Эссэ нь өөрийн хүсэл зорилго, мөрөөдөл үнэт чанарыг тусгасан ирээдүйгээ тодорхойлсон танилцуулга хэлбэртэй байна.

 

10. ЭССЭ хэрхэн илгээх болон ямар хугацаанд илгээх ёстой вэ?
 "Ач" АУИС-ийн Элсэлтийн коммиссын elselt@ach.edu.mn цахим хаягт 2020 оны 7-р сарын 7 -ны дотор илгээх ёстой.

 

11. Ажиллагсад тэнцсэн эсэхээ яаж мэдэх вэ, хэдэн оюутан авах вэ?
 Нийт элслэгчдийн 10 хувьд тооцож ажиллагсадаас шалгаруулж авах ба ЭССЭ-г элсэлтийн комиссын бүрэлдэхүүн уншиж танилцаад холбогдох хаягын дагуу хариу мэдэгдэнэ.

 

12. Сургалтын төлбөрөө ямар хэлбэрүүдээр төлөх боломжтой вэ?

  • Хувиараа болон байгууллагын гэрээгээр
  •  Зохих болзол хангасан бол та төлбөрөө төрийн сангийн буцалтгүй тусламжаар
  •  Оюутны хөгжлийн зээл хэлбэрээр

 

13. Дипломтой элсэгч нар хэддүгээр дамжаанаас элсэн орох вэ?
 Дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн элсэгчдийн дипломын хавсралт дах хичээлүүд, түүний багц цагийг дүйцүүлэн тооцож, суралцахыг сонирхож буй мэргэжлийн тохирох дамжаанд суралцуулахыг элсэлтийн комиссын саналыг үндэслэн захирлын тушаалаар баталгаажуулснаар шийдвэрлэнэ.

 

14. Оюутны байр хаана байрладаг вэ? Төлбөр нь хэд вэ?
 Тус сургуулийн оюутны байрны 10 сарын нийт төлбөр 650,000 төгрөг ба байрлал нь СХД-5 шард сургуулийн төв байрнаас 50 метрийн зайтай байрладаг.

 

15. Мэдээлэл авах эх сурвалж болон холбоо барих
 “АЧ” АУИС-ийн вэб сайт: www.ach.edu.mn
 Элсэлтийн бүртгэлийн систем: burtgel.ach.edu.mn
 “Ач” АУИС-ийн олон нийтийн хуудас: facebook.com/achuniversity
 Утас: 99080742, 88117751, 99098711, 98116956, 70172358, 77119933
 Мэйл: elselt@ach.edu.mn

 

16. Сургуулийн байршил хаана вэ?
 Улаанбаатар хот, СХД, 38-р хороо, Энхтайвны өргөнө чөлөө-11, 5 шар, “Ач” АУИС-ийн байр