Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Боловсролын салбарын мэдээллийн системийн багт Өгөгдлийн сан, өгөгдлийн агуулах хөгжүүлэгч 2 хүн, Java хөгжүүлэгч 2 хүн, Java script хөгжүүлэгч 1 хүн, Туслах Java script хөгжлэгч 2 хүн, Туслах бизнесийн шинжээч 1 хүн, нийт 8 хувь зөвлөхийг чадварын үнэлгээний аргаар шалгаруулж авна. Хувь зөвлөхийн ажлын байранд тавигдах шаардлагыг http://esis.edu.mn/hr/zar.pdf линкээр татаж авна уу. Сонирхсон этгээд битүүмжилсэн материалаа 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 17.30-аас өмнө Улаанбаатар хот, бага тойруу 44, Засгийн газрын III байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 108 тоот өрөөнд ирүүлнэ үү.

 

Бүрдүүлэх материалын жагсаалт:

• Танилцуулга

• Дэлгэрэнгүй анкет

• Дипломын хуулбар

• Холбогдох сертификат

• Байгууллага, хувь хүний тодорхойлолт

О.Дүнжиннамдаг

Харилцах утас: 51-263727

Мэйл хаяг: dunjinnamdag@mecs.gov.mn