БҮТЭН ӨДРИЙН АНГИУД 1 сарын 7-нд эхэлнэ ...
www.sondorkhilen.mn цахим хуудсаар бүртгүүлээрэй ....

Англи хэлийг сурах асар их хэрэгцээ шаардлагатай, хүсэл зорилготой, богино хугацаанд эзэмших эрмэлзэлтэй хүмүүс манай БҮТЭН ӨДРИЙН АНГИУДАД хоёр сарын хугацаанд хамрагдаад анхан шатнаас, гүнзгий шатыг дуустал зургаан түвшин эзэмшдэг.

Манай төвд өглөө 9 цагаас орой 16.30 хүртэл өдрийн 10 цагаар сарын 200 цагийн сургалт явуулдаг ангиуд бий.

 

 

Энэ ангиа бид БҮТЭН ӨДРИЙН АНГИ гэж нэрлэдэг. Бүтэн өдрийн анги нь БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ болон БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ гэсэн хоёр шатлалтай явагддаг.

Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангид нэг сарын хугацаанд анхан, завсар, дунд, дундын дээд гэсэн дөрвөн түвшин эзэмшээд хэрэв суралцагч өөрөө хүсвэл БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН ангид дараагийн сард нь сурч, ахисан дунд болон гүнзгий шатны мэдлэгтэй болох боломжтой.

Элгээр ангийг төгссөн хүмүүс их сургуулийн англи хэлний хөтөлбөрийг бүрэн эзэмшээд гарч байгаатай адил түвшний мэдлэгийг олж авдаг давуу талтай.

Өглөөнөөс орой хүртэл багшийн удирдлаган доор сургалтад хамрагдаад шөнөжин даалгавар хийн ачаалал ихтэй суралцдаг ч хоёр сарын дараа гарах  үр  дүн таныг гайхашруулах болно.