JDS хөтөлбөр нь Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр” нь 2018 оны 8-р сарын 13 (даваа) -ны өдрөөс элсэлтээ зарлаж, элсэлтийн материалыг (магистр болон доктор)  10-р сарын 19-ний өдөр (баасан) хүртэл хүлээн авах гэж байна.

Сонгон шалгаруулалтаар магистрт төрийн байгууллагаас 18 хүн (Англи хэл дээр), хувийн хэвшлээс 2 хүн (Япон хэл дээр), докторт төрийн байгууллагаас 2 хүн нийт хорин хоёр хүнийг JDS оюутнаар шалгаруулж, Япон улсын их дээд сургуульд 100%-ын тэтгэлэгтэйгээр суралцуулах болно.

JDS хөтөлбөрийн дэлгэрэнгүйг дараах цахим хуудсаас харна уу. http://jds-scholarship.org/cou...

 

Суралцах боломжтой чиглэлүүдийн хувьд дараах хүснэгтийн дагуу болно.

Тавигдах шаардлага : 

Магистрын сургалтын элсэгчдэд тавигдах шаардлага : ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Докторын сургалтын элсэгчдэд тавигдах шаардлага : ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ