"Элсэлт.мн" сайтаас ЕБС-ийн 11,12 дугаар ангийн сурагчдыг элсэлтийн шалгалтад нь бүтэн жилийн турш үнэ төлбөргүй бэлтгэх болзолтой эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

 

 

         "Элсэлт.мн" сайтаас  хэрэгжүүлж буй “Миний МАРГААШ” төслийн хүрээнд “Би ХЭН болох вэ?” сэдэвт энэхүү эссэ бичлэгийн уралдааныг зарлаад байна. Нийтдээ гурван ялагчийг тодруулж, 10 сая төгрөгийн үнийн дүн бүхий сургалтад үнэ төлбөргүй хамруулах юм. Өөрөөр хэлбэл, уралдааны ялагчдад ирээдүйн мэргэжил сонголтод нь зөвлөгөө өгөх, өөртөө итгэх, бие даах чадварыг эзэмшүүлэх, эзэмшихийг хүссэн мэргэжилд нь шаардлагатай хичээл, мэдлэгийг гүнзгийрүүлэн суралцах боломжоор үнэ төлбөргүй хангах юм.

 
             Уралдаанд оролцогчид нь www.elselt.mn вэб сайтын “elselt.mn” фэйсбүүк хуудас дахь Энэхүү уралдааны тухай постод “Like” дарж, “Public” тохиргоотойгоор шэйр хийж, өөрийн гурван найзаа “MENTION” хийсэн байх шаардлагатай. Түүнчлэн дэлгэрэнгүй мэдээллийг: “UBH” төвийн 10 давхарт 1015 тоот, “Элсэлт.мн” сайтын байранд өөрийн биеэр ирж уулзах эсвэл 96670909 дугаарт залгаж авна уу.