Та олон улсын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцахаар төлөвлөж байгаа бол юун түрүүнд зуны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж, олон улсын нэр хүндтэй байгууллагуудад дадлага хийгээрэй. Ихэнх нь зарлагдаад удаагүй буюу одоо ч өргөдлөө авсаар байгаа тул бүртгүүлэхэд оройтохгүй. Мөн зөвхөн тэтгэлэгтэйгээр бус сургалтын зардлыг төлж хамрагдах ч боломжтой. Эдгээр сургалтад амжилттай хамрагдсан үед таны тэтгэлэг авах боломж хувь илүү нэмэгдэх юм.

1. Азийн дадлагын хөтөлбөр

Тайланд, Сингапур, Хонг Конг, Япон, Өмнөд Солонгос, Индонез, Хятад, Малайз, Вьетнам гэх 9 улсад жил бүр зуны хөтөлбөр зарладаг оюутан солилцооны тэтгэлэгт сургалт юм. 2-6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд улс бүрээс хамааран сургалтын хөтөлбөр өөр байна. Хэлний богино хугацааны дадлагын сургалтаараа алдартай.

Одоо нээлттэй! Жил бүрийн хоёрдугаар сарын 4-ны өдөр өргөдлийг хүлээн авч дуусдаг.

Албан ёсны цахим хаяг: https://internsinasia.com/

 

2. Олон улсын “Connect-123” хөтөлбөр
connect 123Тэтгэлэгт хөтөлбөр, сайн дурын ажил хоёрыг хамт хийх боломжтой цөөн хөтөлбөрийн нэг. Барселона, Шанхай, Дүблин, Сидней зэрэг 6 хотод жил бүр явагддаг олон улсын залууст нээлттэй хөтөлбөр юм.

Суралцагч өөрийн боломжтой аль ч үедээ хүсэлт илгээх боломжтой байдаг.

Албан ёсны цахим хаяг: https://www.connect-123.com/

 

3. ”The Intern Group”-ийн Мадрид хотын дадлагын хөтөлбөр
intern groupИспани хэл суралцагчдад зориулсан хамгийн том тэтгэлэгт хөтөлбөр. “The Intern Group”-ийн сүлжээ, хамтрагч байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой, нэмэлт олон давуу талтай.

Одоо нээлттэй! 2018 оны элсэлт хоёрдугаар сарын 2 хүртэл өргөдлийг хүлээн авна.

Албан ёсны цахим хаяг: www.theinterngroup.com

 

4. Бостон Их сургуулийн зуны дадлагын хөтөлбөр
Бостон Их сургууль жил бүр 106 төрлийн зуны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Тус хотод төвтэй томоохон компаниудад ажиллана.

Одоо нээлттэй! 2018 оны элсэлт гуравдугаар сарын 15 хүртэл өргөдлийг хүлээн авна.

Албан ёсны цахим хаяг: http://www.bu.edu

 

5. “VACorps” дадлагын хөтөлбөр
Өмнөд Африк улсад олон улсын чадварлаг залуус, баг хамт олонтой суралцах боломжтой зуны тэтгэлэгт хөтөлбөр. Нийгмийн ажилтны хүрээнд сайн дурын үйл ажиллагаанд оролцсоноор их дээд сургуульд тэтгэлэг авахад тань тус болж чадна.

Одоо нээлттэй! Өргөдөл авах хугацааг үл хамааран таны хүсэлтийг хүлээн авах бөгөөд боломжтой сургалт зарлагдмагц танд мэдээлэх болно.

Албан ёсны цахим хаяг: http://www.vacorps.com/

 

6. “Capital Placement”-ийн дадлагын хөтөлбөр
Лондон, Сингапур, Дубай, Мумбай, Ченнай зэрэг 6 хотод 4-12 долоо хоногийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Одоо нээлттэй! Өргөдлийг цаг үл хамааран хүлээн авдаг.

Албан ёсны цахим хаяг: https://capital-placement.com/

 

7. Испаний засгийн газрын дадлагын хөтөлбөр
Веб дизайн, Маркетинг, Харилцаа холбоо, аялал жуулчлал, онлайн маркетинг, урлаг соёл, боловсрол, санхүү эдийн засаг зэрэг чиглэлүүдээс сонгон мэргэжлийн байгууллагуудад дадлагажих боломжтой.

Одоо нээлттэй! 2018 оны зуны хөтөлбөрт гуравдугаар сарын 15-ныг хүртэл өргөдлийг хүлээн авна.

Албан ёсны цахим хаяг: https://www.spain-internship.com/en/

 

8. “CAPA” Олон улсын байгууллагын хөтөлбөр
Лондонд төвтэй “CAPA” олон улсын байгууллагын зуны хөтөлбөрөөр дамжуулан бизнесийн тэргүүлэгч байгууллагуудад дадлагажиж, ажлын санал ч авч болох юм.

Одоо нээлттэй! 2018 оны зуны хөтөлбөрт хоёрдугаар сарын 14-ныг хүртэл өргөдлийг хүлээн авна.

Албан ёсны цахим хаяг: https://www.capa.org/london-england

 

9. “ELI” Вьетнам улсын анагаахын чиглэлийн дадлагын хөтөлбөр
Вьетнам улсад англи хэл дээр явагдах анагаах ухааны чиглэлийн тэтгэлэгт хөтөлбөр. Анагаахын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, суралцах боломжтой.

Одоо нээлттэй!

Албан ёсны цахим хаяг: https://www.eliabroad.org/vietnam-volunteer

 

10. “Go Abroad” Хятадын дадлагын хөтөлбөр 
Одоогоор тус хөтөлбөрт 4000 гаруй суралцагч, 14 салбарт хамрагдаад байна. Хятад хэлтэй байх шаардлагагүй бөгөөд англи хэлний ярианы мэдлэгтэй байх хэрэгтэй. 600 гаруй харилцагч байгууллагуудад цалинтай дадлагажих боломжтой хөтөлбөр юм.

Хаагдсан! Гэвч та бүртгэл үүсгэснээр хамгийн ойрын хугацаанд зарлагдах хөтөлбөрийн мэдээллийг авах боломжтой.

Албан ёсны цахим хаяг: http://www.goabroadchina.com/